
Цаг үеийн асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор би мэдэгдэл гаргасан. Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас таван чухал хуулийг өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Хотын дарга болохгүй. Өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа" гэв.






















































