
Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хэлэлцээр хийхээр Японы Нара хотод уулзаад байна. Хэлэлцээрийн эхний өдөр тэд гэнэтийн бөмбөрийн тоглолт хийсэн олны хайрыг татаад байна. Тэдний энэхүү үйлдэл нь уламжлалт бус дипломат харилцааны илрэл бөгөөд К-попын хит дуунуудыг дуулсан гэнэ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар мягмар гарагт Өмнөд Солонгосын соёлын К-попын алдартай дуунуудыг дуулахаар гарч ирэхэдээ тулд костюмаа цэнхэр өнгийн спортын хувцсаар сольсон байлаа.
Тэд хамтдаа BTS-ийн "Dynamite" болон Netflix-ийн блокбастер "KPop Demon Hunters" киноны хит дуу болох "Golden"-ийг Японы алдарт бөмбөрийн компани Pearl-ийн хийсэн зургаан хэсгээс бүрдсэн бөмбөрөөр тогложээ.

Лигийн хувьд энэ бол биелсэн мөрөөдөл байсан. Өмнөд Солонгосын засгийн газрын мэдээлснээр, тэрбээр Такайчид "Би өнөөдөр насан туршийн мөрөөдлөө биелүүллээ. Бөмбөр тоглох нь миний бага байхаас хойших мөрөөдөл байсан" гэж ярьжээ. Харин Такайчигийн хувьд энэ нь дуртай зүйл нь юм. Тэрбээр залуудаа рок хөгжимд дуртай, бөмбөр, гитар тоглодог нэгэн байсан.
Энэхүү уулзалт нь Такайчиг 2025 оны 10 дугаар сард Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хоёр удирдагчийн хооронд болж буй гурав дахь уулзалт гэнэ шүү.
Л.Баяр





















































