

“GK-2” хиймэл дагуул бүхий “Long March 2D” зөөгч пуужинг өчигдөр Москвагийн цагаар 20:13 цагт БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ.
Туркын сансрын аппаратыг амжилттай хөөргөсөн явдал арилжааны хөөргөлтийн салбарт Хятад улсын боломж өргөжиж байгааг илтгэн харуулсан гэж холбогдох албанаас мэдээлжээ.
Туркын мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн аппаратыг экологи хамгаалах, геологийн хайгуул хийх болон хот байгуулалт, гай гамшгийн мониторин ба түүний хор уршгийг арилгах асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх аж.
Өнгөрсөн онд Турк, Хятад хоёр улс хиймэл дагуул хөөргөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Д.Идэр