
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.12-2026.01.18/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 45 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.



















































