Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

2026-1-19
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна.

Туулын хурдны замын түр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай байна. Хурдны замыг барих гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч гэрээ байгуулсан. Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан, инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдсөн. Эдгээр ажлын гүйцэтгэл 56.9 хувьтай байна. Төслийн зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зураг батлагдсан. Авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцүүлж 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Санхүүжилтийн гэрээ зурагдсан. Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж байна.

Дүүжин замын тээврийн барилгын ажлын явц 54 хувьтай байна. Яармаг, Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18 тулгуур баганыг угсарч дууссан. Хоёр буудлын эргэлдэгч цамхаг тулгуур баганыг угсарсан. Тоног төхөөрөмжүүд болон тулгуур багана бүхий 125 чингэлэг төслийн талбайд буусан. Дүүжин замын тээврийн 28 кабин төслийн агуулахад хүргэгдлээ.

“Улаанбаатар метро” төслийн “Багц 1”-ийн хоёрдугаар шатны тендерийг 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр EPC+F нөхцөлөөр зарласан. Тус тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээнэ. Метроны норм стандарт, хууль эрх зүйн талаар судалж байгаа бөгөөд “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трам” төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг корпорацын зарчмаар ажиллуулах санал боловсрууллаа.

Нэгдүгээр тойрог замын зураг төсөл, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилт (EPC+F)-ийн тендерийг 2025 оны едүгээр сарын 11-ний өдөр зарласан. Ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр нээнэ. “Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийн бэлтгэл ажил хийгдэж байна. “Сэлбэ 20 минутын хот" орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 16-нд зарлалаа. Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай байна. Төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Туул усан цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг БНЭУ-ын “Калпатару прожектсинтернэшнл лимитэд” ХХК 2024 оноос эхлэн боловсруулж байна. ТЭЗҮ боловсруулах явц 90 хувьтай байна.

Мөн Хөрсний ус, үерийн хамгаалалт, Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах төслүүд, Лаг шатаах үйлдвэр, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хүннү хотын дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, холбогдох ажлууд үе шаттай хийгдэж байгааг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛИЛАН, ХУЛГАЙ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын хөгжлийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бахжүүлэх асуудлаар НҮБХХ-тэй санал сололцов
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗАЛИЛАН, ХУЛГАЙ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
    1 цаг 19 мин
  • Монгол Улсын хөгжлийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бахжүүлэх асуудлаар НҮБХХ-тэй санал сололцов
    1 цаг 24 мин
  • Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв
    1 цаг 30 мин
  • Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна
    1 цаг 59 мин
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
    2 цаг 58 мин
  • Сангийн яам: Хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягтал
    3 цаг 27 мин
  • ЗУРХАЙ: Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 49 мин
  • Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдана
    4 цаг 16 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 28 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт болно
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн ахлан ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 29 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Доналд Трамп: Грийнландыг АНУ-д нэгтгэхийг эсэргүүцсэн улс орнуудад гаалийн тариф ногдуулна
    Уржигдар 16 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
    Уржигдар 10 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Бат-Өлзий
    Уржигдар 10 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Пүрэвсайхан
    Уржигдар 10 цаг 00 мин
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
    Уржигдар 09 цаг 40 мин
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Доналд Трампын визийг нь түдгэлзүүлсэн 75 улсын тоонд Монгол багтжээ
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • Чөлөөт бөхийн УАШТ-д зодоглосон бөх аавтай, удамтай хүүхдүүд
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
  • Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
  • “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр IT компаниудтай уулзлаа
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
  • Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр IT компаниудтай уулзлаа
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
  • “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • СГЗ Л.Нямаа агсны "Бүтээлийн чуулган" 2 боть ном уншичдад хүрнэ
  • Доналд Трампын визийг нь түдгэлзүүлсэн 75 улсын тоонд Монгол багтжээ
  • Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
  • Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв
24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК