
Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны Ази Номхон Далайн Бүсийн Хорооны даргын Сонгуулийн хороог /АНДБХ/ анх удаа даргалж байна.
Тус хорооны даргыг сонгох Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд Монгол, Казахстан, Вьетнам улсын Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөллүүд ажиллаж байна.
Өмнө нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь тус хороог нэг жилийн хугацаатай даргалж байсан бөгөөд АНДБХ-ны нийт гишүүдийн саналаар Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболдыг тус Сонгуулийн хорооны даргаар Монгол Улсаас анх удаа томиллоо.
















































