
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна.
Шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаатай холбоотойг судалгаагаар тогтоожээ.
Уг хуулиар нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулснаар Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувь, 155 сум 5 хувиар тогтоож малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон.
Мөн даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно гэсэн зохицуулалтыг тусгалаа.

















































