
Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай халдварт өвчнүүдийн нэг юм. Хэрэв хүн улаанбурханы эсрэг дархлаагүй (вакцин хийлгээгүй, эсвэл өмнө нь өвдөж байгаагүй) бол Улаанбурханаар өвчилсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд ч халдвар авах боломжтой.
Өвчтөнөөс ялгарсан вирус нь агаарт 2 цаг хүртэл хадгалагдаж, тухайн орчинд орсон дархлаагүй хүнийг халдварлуулна. Нэг өвчтөн 12–18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай.
Өөрөөр хэлбэл, нэг өрөөнд хамт байгаагүй, гараа бариагүй, ярилцаагүй байсан ч дархлаагүй бол улаанбурханы халдвар авах эрсдэл маш өндөр.
Иймээс
- Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин.
- Хүн амын ихэнх нь (≥95%) дархлаатай байж байж халдварын тархалт зогсоно.
- Дархлаагүй нярай, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй.


























































