Хурлаар 2013 онд эрүүл мэндийн салбарт гадаадаас эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах тэргүүлэх чиглэлийг хэрхэн тогтоох талаар хэлэлцэж, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран 2013 оны 01 дүгээр сард багтаан тодорхойлохоор шийдвэрлэв. Мөн хурлаар 25 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэж, 14 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна.
Харин шинээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн 11 гадаадын эмнэлгийн мэргэжилтний хүсэлтийг Монгол улсад гадаадын эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулах тэргүүлэх чиглэлийг тодорхойлсны дараа дахин хэлэлцэхээр болжээ.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг дэмжсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээг журмын дагуу Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төгсөлтийн дараах сургалтын албанаас олгоно.