
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны удирдлагууд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч, золголоо.
Тус арга хэмжээний үеэр хүндэт зочдод сар шинийн баярын зан үйл, монгол ахуй, өв соёл, уламжлалыг танилцуулж, үндэсний урлагийн сор бүтээлүүдээс толилуулав.
Цагаан сарын арга хэмжээ нь Монгол Улсын өв уламжлал, зан заншлыг олон улсын төлөөлөгчдөд сурталчлах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааны эерэг уур амьсгалыг хадгалахад ач холбогдолтой болов.























































