
Сүхбаатар аймагт цасаар шуурч байгаа учраас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Өнөөдөр 07:30 цагийн байдлаар орон нутагт цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргэе. Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган, аймгийн нийт нутгаар цас орж цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон хүйтэн салхитай шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна. Бусад нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, -11-33 хэмийн хүйтэнтэй байна. Улаанбаатар хотод 07:30 цагийн байдлаар -16 хэмийн хүйтэн, цаг агаар тэнгэр бүрхэг, цас ороогүй, байна. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.











































