
Төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр /2026.02.21/ цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг албаныхан онцгойлон анхааруулж байгаа юм. Хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх
- Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.











































