Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ жилийн анхны бороог угтах ШҮЛГҮҮД

2026-3-12
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн орой Хөвсгөл аймгийн урд, Булган аймгийн хойд сумдаар энэ оны анхны бороо орсон сурагтай. Тэгвэл бид та бүхэнд бороог угтан эдгээр шүлгүүдээр мэнд дайж байна. 


Т.Содномнамжил

Үймэрч догдолж, алмайрч, залхаж
Үргүй өнгөрүүлснээ бодохоор гунигтай
Үнэндээ одоо ч гийгүүлсэн юм алга
Үзэгдэгч насны илбэнд сатаарсаар дууслаа
Асаж буй зулын адил амь нас минь
Асгарч буй борооны адил амьдрах өдрүүд минь
Ямархан ч олон аястай хуйсган хорвоо байдаг юм бэ
Яагаад ч уйдаж ханадаггүй амьтны хүсэл байдаг юм бэ
Дэнсэлж донсолж, гуньж шаналан
Дэмий өнгөрүүлснээ бодохоор гунигтай
Дээрдэх юм ч алга даа одоо, эргэн тойрон зовлон
Дээдийн номын тоосонд бүртэлзсээр дууслаа даа ай…хөөрхий

Яруу найрагч Х. Эрдэнэбаатар- Түрэг охин

Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.
Хацарных нь хонхорт бороон дусал тогтож
Халгин инээхэд нь усан цацраг үүснэ
Мөнгөн лаа шиг бэлхүүс нь гэрэлтээд
Мөнөөхөн өдрийг зүүдлүүлж орхино
Асгарах бороон дунд хуурай салхийг хүснэм.
Амтат дарсыг нарны гэрэлд уунам
Эргэн тойрон усан бороо суунаг манан
Энд гүн ухааны тэрс уянга эгшиглэнэ
Оройн мѳрний тунгалаг уснаа хус модод сүүдрээ дүрэхэд
Охидын шилбэ цайран харагдах шиг сэтгэлд минь үймүүлнэ
Цасан ширхэг шиг одод гялалзах усны мандалд
Цайлган түүний минь хөхиүн инээдийг чихнээ урина
Ялдамхан шүлэгчид охидын үзэсгэлэнд уйтгараа сэлбэж
Яаж ч болохгүй дурлалын цүнхэлд унадаг юм
Зүрх норгосон хайрынхаа дарснаас тэд хэзээ ч
Зүүдэндээ ч хүртэл хагацаж чадахгүй зовдог юм
Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн галархаг...

Яруу найрагч Х. Нямхишиг- Ээжийгээ саначихлаа

Болжмор шиг, жимс түүж идэх минь ч
Борооны тухай жиргэх минь ч яах вэ
Саглагар модноо сүрэглэн суух минь ч
Сарны тухай дуулах минь ч яах вэ,
эжийгээ саначихлаа
Оддын тэнд байгаа нүдээ авъя,
Үүлс нь тэнд нүүж л байг;
Охидын тэнд байгаа зүрхээ авъя,
Үс нь тэнд хийсч л байг,
эжийгээ саначихлаа
Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч
Хангайн модод жимслэхийг хүлээлээ;
Зун зунаар явна гэж жиргэсэн ч
Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,
эжийгээ саначихлаа
Солонгын өнгөнд байгаа зүүдээ авъя,
Шүүдэр нь тэнд унаж л байг;
Согооны нүдэнд байгаа хүслээ авъя,
Шүлэг нь тэнд тунаж л байг,
эжийгээ саначихлаа
Намрын намарт зорино гэж жиргэсэн ч
Наалинхай үрсээ өдлөхийг хүлээлээ ;
Өвөл өвлөөр золгоно гэж жиргэсэн ч
Өдөлсөн үрсээ өлчиржихийг хүлээлээ,
эжийгээ саначихлаа.
Шинэ цаснаа мөрөө үзэх минь ч
Шиврээ бороонд мөчир хэсэх минь ч яах вэ,
эжийгээ саначихлаа
Бяцхан далавчаа ганцхан зүгт дэвье;
Бяд суунгуут орхисон үүрээ нэг эргэе,
эжийгээ саначихлаа...

Яруу найрагч Б.Баясгалан

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа...

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    11 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    1 цаг 16 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    2 цаг 10 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    2 цаг 30 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    2 цаг 34 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    2 цаг 44 мин
  • Н.Алтанхуяг: Наадам дөхөхөөр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, түүхийрүүлж болохгүй
    2 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP: Бразил, Мексик, Швейцарын шигшээ багууд итгэл төгс дараагийн шатанд шалгарлаа
    2 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно
    2 цаг 54 мин
  • Танилц: Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах хуваарь
    2 цаг 59 мин
  • ФОТО: Бразилын шигээ хэсгээ тэргүүллээ
    3 цаг 36 мин
  • Элсэлтийн шалгалт өгөхдөө анхаарах ЗӨВЛӨМЖ
    3 цаг 38 мин
  • Хүрээ цам-Даншиг наадмын тухай бидний МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    3 цаг 58 мин
  • Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
    4 цаг 10 мин
  • Хууль бус наймааны эрин үе эхлэх үү?
    4 цаг 16 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
    4 цаг 26 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 30 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа шинжилгээ болон ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа
    4 цаг 33 мин
  • Элсэлтийн шалгалт түүхийн хичээлээр эхэлнэ
    4 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
    4 цаг 39 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК