
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй. Мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна. Цаашид үргэлжлүүлэн нийслэлээс алдагдсан бүх өмчөө эргүүлэн авна” гэв.



















































Сэтгэгдэл (1)