
Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны энэ удаагийн сонгуульд намын дарга асан Л.Гантөмөрөөс эхлээд намын залуу лидерүүд гэгдэх УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ж.Баясгалан нар дотоод сонгуульд амжилт үзүүлж сонгогдож чадсангүй. Мөн УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар, С.Одонтуяа нарт намын гишүүд итгэл үзүүлж дэмжсэнгүй.
Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн 79.2-т ҮБХ-ны гишүүн дараах эрхийг эдэлнэ хэмээн заажээ. Тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвших, төрийн улс төрийн албан тушаал болон намын удирдах албан тушаалд нэр дэвших, сонгогдох, томилогдох хэмээжээ.
Үүнээс үзэхэд нэр дурдагдсан улс төрчид намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг авч чадаагүй тул 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж нь хязгаарлагдах нөхцөл байдал үүсээд байна.
Сонгогдож чадаагүй гишүүдийн тойрог:
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ”
УИХ-ын гишүүн Л.Лодойсамбуу “ХАН-УУЛ ДҮҮРЭГ”
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “ДОРНОД АЙМАГ”
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “ДАРХАН-УУЛ АЙМАГ”
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн “ДУНДГОВЬ АЙМАГ”
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “ДАРХАН-УУЛ АЙМАГ”
УИХ-ын гишүүн Д.Ганбат “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ”
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “БАЯНХОНГОР АЙМАГ”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “БАЯНХОНГОР АЙМАГ”
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “БАЯНГОЛ ДҮҮРЭГ”





















































