Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө

2026-3-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Барилгын хөгжлийн газрын Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн,Нийслэлийн хяналт шалгалтын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцлоо.

May be an image of text

 

Энэхүү хурлаар барилгын материалын аюулгүй байдал, стандарт тэр дундаа барилгын дулаалгын материалын чанар, стандартын талаар холбогдох байгууллагууд санал солилцлоо. Барилгын материалын галын аюулыг шатдаг ба шатдаггүй гэж хоёр ангилдаг бөгөөд шатдаг материалыг дотор нь Ш1, Ш2, Ш3, Ш4 гэж хувааж үздэг байна. Улмаар шатах чадвар, дөллөж авалцан асах чадвар, гадаргуу дээрх дөлний тархалт, утаа үүсгэх чадвар ба хордуулах чанар зэргээр дотор нь нарийвчлан задалдаг байна.  Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогджээ. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

May be an image of text

Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд онцгой байдлын албанд барилгын гадны фасадаас үүдсэн галын 30 дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ.

Иймд ОБЕГ-аас барилга, байгууламж, түүний хийц, бүтээцийн материалын галын аюулгүй байдлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь тэдгээрийн галд тэсвэртэй байдлын хязгаарыг нэмэгдүүлэх асуудал болсон. Үүнийг олон улсад төдийгүй манай улсын хувьд ч анхааран үзэж, энэ төрлийн судалгаа болон стандарт нормуудыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Иймд Ш3/Д3/ТҮ3, Ш4/Д3/ТҮ4 шатамхай ангиллын дулаалгын материалын хэрэглээг Ш2Д3ТҮ2, Ш1Д1ТҮ2 ангилал руу оруулах, цаашлаад чулуун хөвөн болон манай улсад нэгэнт нэвтрэн орж ирсэн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглах нь зүйтэй. Товчхондоо давхар хооронд, цонх хаалганы дулаалгад шатдаггүй материал ашиглах, барилгын 17-гоос дээш давхарт шатдаггүй, 5-17 давхарт Ш1, 5-аас доош давхарт Ш2, хуучны 5 давхар барилгын гадна фасадад Ш2, хувийн орон сууцад Ш4, орон сууц нийтийн барилгад Ш1, Ш2 ангиллын дулаалгын материал ашиглах санал гаргалаа.

May be an image of one or more people and text

 

Харин Нийслэлийн хяналт шалгалтын газраас “Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хяналт шалгалтын зохицуулалт 5 хуульд заалт байдаг бөгөөд барилгын дулаан тусгаарлах материалын чанар стандартын талаар 6 барилгын норм ба дүрэм, 1 барилгын дүрэм, 20 үндэсний стaндарт, 1 хотын стандартад заалт тусгагдсан байдаг боловч, төдийлөн тодорхой зохицуулалт байхгүй байна” гэдгийг онцоллоо. Мөн холбогдох төрийн байгууллагууд барилгын дулаалгын явцад стандартын горим алдагдах, зураг төслийн дагуу хийгдэхгүй байгаагаас чанарын асуудал үүсдэг гэдгийг ч мөн илэрхийллээ. Тухайлбал, улсын төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор хийвэл арчлалт бага, насжилт ихтэй. Одоо ихэвчлэн металл хавтангаар хийж байгаа ч энэ нь 10 жил хүрэхгүй хугацаанд чанар буурдаг. Дахиад засварын зардал их гарна гэлээ.

May be an image of text

Барилгын гол нэр төрлийн материал буюу бетон зуурмаг, цемент, ган болон арматур, хөнгөн бетон, тоосго, хайрга ба дайрга, дулаалгын материалын 342 үйлдвэр байгаагаас 48 буюу 14 хувийг дулаан тусгаарлах материалын үйлдвэр эзэлж байна. Жилд ойролцоогоор 423 мян.мкуб дулаан тусгаарлах материалын хэрэгцээ байдгаас хөөсөн полистрол хавтангийн үйлдвэр 87 хувь, эрдэс хөвөн материалын үйлдвэр 13 хувийг эзэлж, дотооддоо 100 хувь үйлдвэрлэж байна. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн зүгээс барилгын дулаалгын материалын үндсэн түүхий эдийг урд хөршөөс импортолдог. Тэгээд ч дулаалгын шатдаггүй материал үйлдвэрлэгч ердөө ганц, хоёрхон бий. Бусад үйлдвэрүүд Ш1, Ш2, Ш3, Ш4 зэрэг ангиллын материал үйлдвэрлэдэг гэсэн үг. Тиймээс хэрэв барилгын гадны фасадад шатдаггүй дулаалгын материал ашиглах стандарт баталлаа гэхэд дотоодын зах зээлээ хангах хүчин чадал байхгүй. Нөгөө талаар барилгын салбарт маш сөрөг нөлөө үзүүлж орон сууцны метр квадратын үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг хүндрэл гарна. Хөөсөнцөр шатамхай материал биш. Дотроо маш олон төрөл. Хөөсөнцөр л бол шатдаг гэсэн ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ойлголтыг зөв өгөх нь зүйтэй байх хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Улмаар НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр “Иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийн хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ хааж боосон шийдвэрийг бид гаргаж болохгүй. Дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжиж байж энэ улс орон хөгжих ёстой. Тиймээс зөвхөн дулаалгын материал гэлтгүй ямар барилгад ямар төрлийн материал ашиглахыг маш тодорхой болгох хэрэгтэй. Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чухал” гэдгийг онцлоод дараах чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Нэгдүгээрт ОБЕГ-аас гаргасан саналыг судалж тодорхой болгох, хоёрдугаарт богино болон дунд хугацааны бодлогоо тодорхойлох. Учир нь барилгын материалын хийц, шинж, загвар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон жилийн настай норм, стандарт мөрдөх нь хэр оновчтой гэдгийг хэлэлцэх, гуравдугаарт 2023.08.01-нээс өмнө батлагдсан холбогдох ажлын даалгаврууд, цаашдын хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтийг тодорхой болгох, зарим норм нормативыг стандартчилах зайлшгүй шаардлагатай бол санал оруулж ирэхийг холбогдох төрийн байгууллагуудад даалгалаа. Мөн Барилгын хөгжлийн төвөөс стандартад дээрх яригдаж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаснаар барилгын метр квадратын үнэд хэрхэн нөлөөлөх, зарим нэг материалын ангилалд өөрчлөлт оруулахад үнэ, өртгийн  нарийвчилсан судалгаа хийх талаар чиглэл өглөө. Улмаар өгсөн үүргийг дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

 

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

0
ЖИРГЭХ
Санал болгох
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улсын хэмжээнд 238 мянган төл хүлээн аваад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
    2 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
    32 мин
  • Дайн шатахууны үнийг өсгөж байгаатай холбогдуулан Австралийн хоёр мужид нийтийн тээврийг үнэгүй болголоо
    33 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
    1 цаг 14 мин
  • Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
    1 цаг 18 мин
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
    1 цаг 35 мин
  • Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
    1 цаг 37 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 57 мин
  • АНУ Ираны шатахууны гол нөөц болох шүлгэнд мөнхөрсөн "Харг" арлыг эзлэхээр зэхэж байна
    2 цаг 4 мин
  • Иранд болж буй дайн хурцадсаны улмаас газрын тосны үнэ 115 ам.долларыг давж, Азид хувьцаанууд унав
    2 цаг 23 мин
  • Ө.Шижир: Танай намынхан 99 хувийн саналаар гуян дээр чинь алгадаж явуулчхаад араас нь хөлд хориотой мэхээр боодог хүмүүс
    2 цаг 25 мин
  • POETRY: Хайртай хүндээ сэтгэлээ ойлгуулахад тань туслах 10 шүлэг
    2 цаг 36 мин
  • Үйл явдал: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
    3 цаг 19 мин
  • Монгол Ардын намын дарга Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
    19 цаг 48 мин
  • The MongolZ баг Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчилж буй хамгийн тод жишээ болж байна
    19 цаг 53 мин
  • МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
    Өчигдөр 12 цаг 21 мин
  • Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ
    Өчигдөр 12 цаг 05 мин
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Мохамед Салах Ливерпүүлийг орхих уу?
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК