Стандартчиллын байгууллага AFNOR Group-ийн 100 жилийн ойн ёслолын үеэр Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн менежментийн ISO 46001:2019 олон улсын стандартын AFNOR Asia-аар баталгаажуулсан гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
Тус компани нь Ухаа худаг уурхайд усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах менежментийг хэрэгжүүлж, хаягдал усныхаа 95 хувийг дахин ашиглах технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.
ISO 46001:2019 стандарт нь байгууллагын усны хэрэглээг системтэйгээр удирдах, усны үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн хэрэглээг бууруулах, усны нөөцийг тогтвортой ашиглахад чиглэдэг олон улсын стандарт юм.
Ийнхүү Монголын уул уурхайн салбар усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын стандартын шаардлагыг хангаснаар Монгол Улсын усны үр ашгийн менежментийн шинэ түүхийг эхлүүлж байна.



















































