Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ

2026-9-14
0
ЖИРГЭХ

 

Туркийн эрх баригчид LGBTQ+ эрхийн байгууллагууд, идэвхтнүүд болон зарим клуб, бааруудад нэгжлэг хийж, олон арван хүнийг баривчилжээ. Энэ ажиллагаа нь тус улсын Засгийн газрын “Миний гэр бүл аюулгүй” хэмээн нэрлэсэн, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах зорилготой кампанит ажлын хүрээнд явагдсан байна. Истанбулын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд 12 мужид ажиллагаа явуулж, 38 сэжигтнийг онилсноос 26 хүнийг баривчилжээ. Цагдаа нар нэгжлэгийн үеэр мансууруулах бодис, цахим төхөөрөмж, хууль бусаар оруулж ирсэн согтууруулах ундаа болон галт зэвсэг хураасан байна.

Үүнээс гадна Анкара хотод LGBTQ+ эрхийг хамгаалдаг Kaos GL байгууллагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 21 хүнийг баривчилжээ. Харин тус байгууллагын мэдээлснээр нийт 50 орчим идэвхтэн саатуулагдсан бөгөөд тэдний 10 гаруй нь гэрээсээ баривчлагдсан байна.

Туркийн Хууль зүйн сайд Акин Гүрлек мөрдөн шалгах ажиллагаа нийт 15 мужид өрнөж, 162 сэжигтэн, есөн холбоо байгууллага, 13 аж ахуйн нэгжийг хамарч байгааг мэдэгджээ. Эрх баригчид уг ажиллагааг биеэ үнэлэлт, садар самуунтай холбоотой хэрэг болон хүүхэд, залуучуудад сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой гэж тайлбарласан байна.

Мөн LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдтэй холбоотой олон арван цахим хуудас, сошиал медиа хаягт хандах боломжийг хаасан талаар Kaos GL мэдээлжээ. Энэхүү ажиллагаа нь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Засгийн газар төрөлт буурч, хүн ам хөгширч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Гэр бүл ба хүн амын арван жил” хөтөлбөртэй давхцаж байна. Засгийн газар уг бодлогын хүрээнд гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалахыг чухалчилж байгаа юм.

Гэвч хүний эрхийн байгууллагууд болон Европын парламентын зарим төлөөлөгч Туркийн эрх баригчдыг LGBTQ+ иргэдийг ялгаварлан гадуурхаж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна хэмээн эрс шүүмжилжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2026 оны 9-р сарын 7-нд Анкара хотын Ерөнхийлөгчийн ордонд болсон Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийхээр ирлээ.

Туркийн Хүний эрхийн нийгэмлэг уг ажиллагааг “төрөөс зохион байгуулсан ялгаварлан гадуурхалт, айдас төрүүлэх улс төр” хэмээн тодорхойлсон байна. Харин Европын парламентын Туркийн асуудал хариуцсан илтгэгч Начо Санчес Амор баривчилгааны давалгааг “хэлмэгдүүлэлтийн ноцтой хурцадмал байдал” хэмээн үнэлжээ.

Туркт ижил хүйстний харилцаа өөрөө гэмт хэрэгт тооцогддоггүй ч LGBTQ+ хүмүүсийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх боломж болон олон нийтийн арга хэмжээнд оролцох эрх сүүлийн жилүүдэд улам их хязгаарлагдах болсон талаар хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар ирсэн байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    15 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    26 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    27 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    31 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    37 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    41 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    53 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    1 цаг 25 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    1 цаг 29 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    2 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    2 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 7 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    2 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 21 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК