зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нярайг халуун усаар түлсэн эмч, сувилагч нарт ямар хариуцлага тооцох вэ?

2013-1-03
0
ЖИРГЭХ
Жилийн 365 хоногийн бараг 300 өдөр нь хэвлэлээр хөндөгдөж байгаа хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг дахин  гарлаа. Энэ удаа зургадугаар анги ч биш, зургаан настай ч биш эхээс мэндлээд ганц ч хоноогүй нярай хүүхдийн эрх зөрчигдсөн харамсалтай хэрэг Баянхонгор аймагт гарав.
хүүхдийн эрх 2Жилийн 365 хоногийн бараг 300 өдөр нь хэвлэлээр хөндөгдөж байгаа хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг дахин  гарлаа. Энэ удаа зургадугаар анги ч биш, зургаан настай ч биш эхээс мэндлээд ганц ч хоноогүй нярай хүүхдийн эрх зөрчигдсөн харамсалтай хэрэг Баянхонгор аймагт гарав. Энэ сарын 29-нд тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж орхижээ. Амаржсан эмэгтэйн хамаатнуудын хэлж буйгаар бол сувилагч бүсгүй хүүгийн ээжид дусал залгасныхаа дараа хүүхдийг угаахаар авч явсан байна. Хэсэг хугацааны дараа хүүхдийнхээ уйлахыг сонссон ээж дуслаа өөрөө салган, сувилагч дээр очиход хүүхдийнх нь бөгсөн биеийг халуун усаар түлсэн байжээ. Хөөрхий охиныг үйж чанасан хэргийн эзэн сувилагч болон тус эмнэлэгийн их эмч, удирдах албан тушаалтнууд хүүхдийг түлэгдсэнээс хойш хоёр цаг гаруй хугацаа өнгөрчихөөд байхад дорвитой арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй, санаа зовсон ч шинжгүй байсан нь бас их сонин. Хамгийн гол нь ийм хариуцлагагүй алдаа гарчихаад байхад эмч нар ирж, тусламж үзүүлэхгүй байгаад хохирогчдын ар гэрийнхэн бухимдалтай байсан  юм. Энэ хэрэгт хэн хяналт тавьж, ямар хариуцлага тооцох нь бас л тодорхойгүй.

Одоо охиныг хотод авчран  гэмтэл согогийн үндэсний төвийн Түлэнхийн эмнэлгийн сэхээний тасагт эмчилж эхлээд байна.

Монгол орны өнцөг булан бүрд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг энэ хэрэг бидэнд дахин харууллаа. Өнгөрсөн ондуудад Монголын үрс маш олноор гэмт хэрэг, бусармаг үйлдлийн золиос болж амь насаа алдсан байдаг.

есүгэнНэг хэсэг барилгын салбарт бугшиж байсан муу муухай бүхэн ил болж, барилгаас болж амиа алдсан хүмүүсийн дунд жаахан охин, залуу хүү өртсөн. Харин хэрэг нь одоог хүтрэл шийдэгдээгүй л байна. Оны өмнөхөн Сонгинохайрхан дүүрэгт Т гэгч дагавар хүүгээ сэхээнд ортол зодсон аймшигт хэрэг гарсан. Гэтэл одоо хүүг дахин араатан эцгийнх гарт өгчихсөн л байгаа. Төрсөн охиноо заазуурдсан эцэг, төрүүлсэн охиноо хүн харах аргагүй тамлачихаад мориноос унаад ингэчихсэн юм гэж хэлж байсан эх, төрсөн үрийг нь аминд нь хүртэл зодож байхад харамлаж, өмгөөлөхийн хамтарч зодож байсан ээж гээд хатуу сэтгэлтнүүдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр.

Хүүхдийн эрх гэсэн асуудал
өдөр бүр яригдаж байгаа ч яг өнөөдрийн тухайд энэ бүхэн зүгээр л цаасан дээр бичигдсэн үсэг төдийхөн хэрэгжиж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын тоо ч багагүй нэмэгджээ.

Гадны оронд хүүхэд зодсон хэнбугайд ч хуулийн дагуу шийтгэл үзүүлж байх юм. Гэтэл манайд хүүхдийн эрхийг эхийн хэвлийд бүрэлдэн тогтсоноос эхлээд төрж, өсч бойжих явцад хүртэл хөндсөөр байна. Ер нь хүүхдийг төрөнгүүт нь крантны зэвтэй усаар угаах нь хүртэл эрхийг нь хэр хүндэтгэж байгаа асуудал юм бол доо. 

Уг нь цаасан дээрх хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд: Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна./Энэ хэсэгт 2003 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ гэж заажээ.

Гэтэл өнгөрсөн онд л гэхэд л Гэмтэл согог судлалын үндэсний төвд осол гэмтлийн улмаас яаралтай тусламжийг нийт 71078 хүнд хүргэснээс 0-19 насны хүүхэд 21713 буюу 30.5 хувийг эзэлжээ. Үүний зэрэгцээ түлэгдэлт их байдаг аж.

Хүүхдүүд ихэвчлэн ахуйн хүрээнд буюу гэртээ, тоглож байхдаа гэмтэл бэртэл авдаг. Түлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь 0-1 хүртэлх насны буюу 441, мөн 1-4 насны 1591 хүүхэд түлэгдэлтэд өртжээ. Наснаас нь харахад эцэг, эхийн асрамжинд байх хүүхдүүд. Тэгэхээр эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд аюулд өртдөг нь илт байна.

хүүхэд хөөрхөнМөн нохойд хазуулах тохиолдол нэмэгдсээр байна. Түүнчлэн тоглож байгаад гэмтсэн хүүхдийн тоо өмнөх оныхоос хэд дахин нэмэгджээ.

Энэ мэт хүүхэд эрүүл мэнд, эрх ашгаараа хохирч байгаа хэрэг толгой дараалан нэмэгдсээр. Хамгийн гол нь буруутай этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?. Эцсийн бүлэгт хариуцлагын асуудал л хөндөгдөж байна. Нийгмийн бүхий л салбарт хариуцлагын тогтолцоо яригддаг. Гэтэл  хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн этгээдүүдтэй хариуцлага тооцдоггүйг зүгээр хараад сууж байдаг цаг биш болжээ.

Дорнын мэргэд хүмүүн заяаг зүүний үзүүр дээр атга, атгаар арвай асгахад ганцхан нь тогтохтой зүйрлэжээ. Анагаах ухаан ч адил санаа гаргасан нь бий. Эцгийн үрийн шингэн 300 сая эр эс байх бөгөөд 299 саяыгаа "ялсан" нь эхийн өндгөн эстэй нийлэн "үр хөврөлөөс" биднийг үүсгэмүй хэмээжээ. Ийм л ховор тавилангаар бид энэ ертөнцийн зургаан тэрбум гаруй хүний нэг нь болдог аж. Монголын ирээдүй болсон үрс минь аюулгүй орчинд маш олон болтугай.

Т.Энхээлээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Tuya (221.252.11.216)
    Alivaa yumand hariutslaga gej bh yostoi. Sanaatai tuleegui ch gesen eruu uusgeh heregtei. Gants ter suvilagchid ni ch bish deed alban tushaaltanuud ni ch gesen buruutai . Tiim hariutslagagui huniig ajil avaad.
    2013 оны 02 сарын 22 | Хариулах
  • БҮДЭРХЭД ГУДРАХ МОНГОЛ АРАНШИН (183.81.169.21)
    ЗА БОЛИО БИТГИЙ СҮРЖИГНЭ.МЭДЭЭЖ НЯРАЙ ТҮЛЭГДСЭНД ХАРАМСАЖ БАЙНА ГЭХДЭЭ ХҮНИЙ ЖААХАН ҮРИЙГ ЧАС ХАЛУУН УСАНД САНААТАЙГААР АВААЧААД ДҮРДЭГ СУВИЛАГЧ ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭРЧ БАЙХГҮЙ ЭНЭ БОЛ ХАРИУЦЛАГА АЛДСАН БОЛХООС ЭРҮҮ ҮҮСГЭЭД БАЙХ Ч ЗҮЙЛ БИШ.ЭРҮҮ ҮҮСГЭЭД ШОРОНД ХИЙХ ЛУЙВАРЧИД ЦААГУУР ЧИНЬ ЗӨНДӨӨ БАЙНА ИХ ХУРАЛ ДЭЭР ХҮРТЭЛ БАТЗАНДАН НЭР ЗААЖ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.НЭГНИЙГЭЭ БҮДЭРХЭД БИТГИЙ ИНГЭЖ ГАЗАР ГУДАР МОНГОЛЧУУДАА
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
    • Ïèçäà ìèíü ÷è øàëçàð÷ ¿õýýðýé
      2013 оны 01 сарын 03
  • (124.158.70.206)
    Эрүүл мэндийн улсын салбарт авилгал нүүрлэж, энхийг сахиулах үүргээ, эмчийн тангараа мөнгөөр арилждаг бизнесийн арилжаа болж улст ч, эмнэлэгт ч очоогүй мөнгө эмч сувилагчид гэгч ченжүүдийн түрийвчинд ямарч татвар хураамж, хяналт шалгалтгүй орсоор,,,, Арай л дэндүү энэрэлгүй байна шүү, Ялангуяа ЭХ НЯЛХАСийн төв, төрөх эмнэлэгүүд, Гэмтэлийн эмнэлэг, мэсзасал хйиж байгаа эмч сувилагч нар,, Хүмүүс яагаад төрд ажиллахыг илүүд үзээд байна вэ? Тэнд авилгал албан тушаалаа ашиглан амьдралаа дээшлүүлэх боломж байгаа учраас тэр. Бүгд мэдэж байгаа хэрнээ яагаад таслан зогсоох арга хэмжээ авахгүй байгаан? Тэртээ тэргүй мөнгө төлөөд байгаа юм чинь төлбөртэй үйлчилгээг давхар бий болгоод тэр мөнгөөр нь эмнэлэгийн үйл ажиллагаа, багаж т/т өө сайжруулах хэрэгтэй гэж бодогдож байна,
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (202.9.47.132)
    XALUUN USAAR TULSEN BOL SUVILAGCHIIG YL WIITGEL XULEENE. UDVAL SAID, TSAGDAA NAR SUVILAGCHIIG OMOOROXOO BOLIOCH. BUSDIIN ADIL WVVX OROX ERXTEI. NASAARAA SUVILAGCHIIN TAL TSALIN NI XUUD OGVOL ZOV. TULEGDSEN XUU NI SORVI WARX VLDSEN BXAA YANAA. BAYANXONGORIIN EMCH NAR NI XUUD XANDIV OG. DONGOJ TORUULSEN EX ZOVOOX ESGVI
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • irgen (122.201.18.201)
    Yronhii saidaa Udval saidiig ogtsruulj ogoochee? harts arduud chini guij baina shuu?
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (202.72.245.123)
    Баянхонгорын АНЭ-т ер нь юу болоод байнаа?
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (122.201.28.4)
    Эрүүл мэндийн яам 150 хоногт юу хийсэн юм бэ?
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ga ноён (49.0.190.153)
    Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасагт 2012 оны хавар эх эндсэн энэ эх 4-н бага насны хүүхэдтэй байсан.Бас л Эмч,сувилагч нарын хариуцлагагүй,чадваргүй,мэдлэггүй байдлаас болж 4-н өнчин хүүхэд 80 гарсан өвөө дээрээ хоцорсон.Мэддэг хянадаг газар нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт шалгалт явуулж арга хэмжээ авмаар байна.Олон хүн хохирч байгаа шүү.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    6 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 20 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    7 цаг 45 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    7 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    8 цаг 4 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    8 цаг 5 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    Өчигдөр 17 цаг 52 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    Өчигдөр 17 цаг 01 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Өчигдөр 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Өчигдөр 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК