

Шилдэг банкирууд нь мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачлага, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан шилдгүүд байх юм.

2012 оны “ШИЛДЭГ БАНКИР” -ууд нь:
-Голомт банкны дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн
-Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Батбаяр
-Капитрон банкны Дархан салбарын захирал Ц.Рэнценсамбуу
-Кредит банкны Орчуулагч-Референт, Дилер Д.Бота
-Улаанбаатар хотын банкны дэд захирал О.Банзрагч
-Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Зээлийн ахлах эдийн засагч Т.Энхболд
-Хаан банкны Сүхбаатар салбарын захирал Д.Ариунбат
-Хадгаламж банкны Ахлах мэргэжилтэн С.Лхагвасүрэн
-ХасБанкны Гадаад төлбөр, тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Галбадрах
-Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн дэд орлогч О.Орхон
-Чингис хаан банкны Зээлийн удирдлагын газрын захирал Б.Жамбал нар тодорчээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)