
Монголчууд нууц амрагийг “аргагүй амраг” хэмээн ардын дуундаа
“мөнхөлсөн”. Сайхны төлөө харц буруугүй гэгчээр сэтгэл зүрхнийхээ
дуудлагаар хэн нь хэнтэйгээ ч учирч болно шүү дээ. Ингээд дуучин
Золзаяа, Сэрчмаа, Анхаа, Жавхлан мөн даян аварга А.Сүхбат нарын хайрын
романстай танилцая. Сонирхолтой нь эдгээр хүмүүс бүгд төлөв төвшин,
буурь суурьтай харагддаг хүмүүс байгаа биз?.

Монголчууд нууц амрагийг “аргагүй амраг” хэмээн ардын дуундаа “мөнхөлсөн”. Сайхны төлөө харц буруугүй гэгчээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хэн нь хэнтэйгээ ч учирч болно шүү дээ. Ингээд дуучин Золзаяа, Сэрчмаа, Анхаа, Жавхлан мөн даян аварга А.Сүхбат нарын хайрын романстай танилцая. Сонирхолтой нь эдгээр хүмүүс бүгд төлөв төвшин, буурь суурьтай харагддаг хүмүүс байгаа биз?.
“Sound of kiss”хамтлагын дуучин Г. Золзаяа: “Sound of kiss”хамтлагын дуучин Г. Золзаяа
, нөхөр Б.Тамираагаасаа салаад
нэлээдгүй хугацааг үдэж байна .”Шүрэн бугуйвч” кинонд тоглож байх үеэс
нь хосууд үерхэж эхэлсэн бөгөөд удалгүй МУГЖ Бат-өлзийгийн бэр болсон.
Хөөрхөн охины аав ,ээж болсон ч хэн хэн нь томоожсонгүй .Тамираа өөр
,өөр охидтой нэр холбогдож явах хойгуур, эхнэр нь алдарт Донжуан Ц.
Цэгцбаатартай амраглаж байгаад нөхөртөө баригдсан гэдэг. Ямартай ч хүний амьдрал гэж үнэхээр сонин. Нэг л өдөр хөл хөөр болсон нүсэр хурим
хийж, төд удалгүй 2 тийш болцгооно.Бас болоогүй ээ дөнгөж салаад л
ээлжит амрагынхаа эрэлд гарцгаана.

Дуучин Сэрчмаа: Нэг хэсэг тэрбээр “Казино” Байгалийн хүү буюу “Мичид рекордс” дуу
бичлэгийн студийн захирал Б.Тэмүүлэнтэй дотносч хамтран амьдарч байсан ч
тэр хоёрын хайр бүтээгүй. Б.Тэмvvлэнгээс салсаны дараа “Cross
animation”-ын Нэмэхээ, жvжигчин Эби нартай янаг амрагын холбоотой гэж
шуугиж байсан ч тэрбээр vгvйсгэж байсан билээ. Мөн тvvнийг “Hero”-гийн
Баатартай янаг амрагийн харьцаа тогтоож байсан гэсэн яриа ч бий. Гэвч тэрбээр хожим 2010.01.01-ний өдөр хоёр улс дамнан сүр
дуулиантайгаар Өвөрмонголын нөлөө бүхий томоохон бизнесмэн Т.Баяртай
суусан. Тэд хөөрхөн охинтой болсон ч салсан. Урлагын сургуультай болох
хүслиийг нь нөхөр нь биелүүлэгүй болохоор Баяртаас салсан гэх нэгэн
байхад,С.Сэрчмаагын үрэлгэн занг тэсэлгүй Баярт салсан гэх яриа ч бий.
Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан С.Сэрчмаа аварга Хакухотой нэр
холбогдоод амжсан.Хэдийгээр Хакухотой нүүр тулж уулзаж ч үзээгүй гэх
тайлбарыг Сэрчмаа өгсөн ч олны үг ортойдогоо.
Дуучин О.Анхаа: Хүмүүнлэгийн элч дуучин залуу Халиунаагаас хэд ах. Хэдэн оймс илүү
илээсэн болохоор хүүхдээ тас нууж дуучин бүсгүйтэй гэр бүл болсон гэдэг. Гэхдээ
булавч бултай нь гэдгээр дуучин бүсгүй аль хэдийнэ мэдэхээс яахав.
О.Анхаагийн хувьд эхнэр, хүүхдээсээ салж, Б.Халиуны хувьд уран бүтээлийн
хамтрагч нараа сольж байж нэг гэр бүл болсон. Тэр хоёрын хувьд хайр
сэтгэлээ дагасан нь сайхан ч зарим нэг хүмүүсийн хувьд шүүмжлэлтэй л
байдаг байх.
Даян аварга А.Сүхбат: Олноо хүндлэгдсэн даян аваргын анхны гэргий Б.Баясгалан. Амжилт
бүрийнхээ ард байсан эхнэрээ нэг л өдөр төрхөмд нь аварга
буцаасан. Аваргын удаах эхнэрийг нь Содоо гэх бөгөөд тогооч мэргэжилтэй
байжээ .Содоо аваргад 2 хүү төрүүлж өгсөн байна. Харин аваргын 3 дахь
эхнэрийн хувьд Н.Гарамханд гэх бүсгүй бий. Н.Гарамханд нь
аэробек, гимнастикийн тамирчин бөгөөд, ОУХМ цолтой бүсгүй. Тэрбээр аваргад
голомт залгах хүү төрүүлэн өгсөн билээ.
С.Жавхлан: Нийтийн дууны С.Жавхлангын анхны эхнэрийг Г.Долгормаа гэдэг
.Г.Долгормаа нь “Торгоны зам “ компаны захирлын том охин бөгөөд хувиараа
бизнес эрхэлдэг .С.Жавхлан анхны амьдралдаа мөн л цэг таьж Шуранхай”
хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй 2 дахь амьдарлаа эхлүүлэн 2 охинтой
болсон.
Сэтгэгдэл (1)