
Монгол Жоки клубээс цэвэр үүлдрийн болон эрлийз адууны ойрын зайн уламжлалт уралдааныг ирэх 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жил анх удаа зохиогдсон энэхүү уралдааныг адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, үржил селекцийн ажил хийж байгаа бридерүүд болон уяачид ихээхэн дэмжин оролцсон билээ. Анхны уралдааны хязаалан насанд түрүүлсэн А.Ариунсайханы зээрд хязаалан улсын наадмын эрлийз морьдын уралдааны дунд насны ангилалд түрүүлж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд дахин түрүүлж, Монголын морь сонирхогчдын дунд Хөөрхөн зээрд нэрээрээ танил болоод байгаа билээ. Харин шүдлэн насанд түрүүлсэн Б.Батсүхийн хээр үрээ өндөр бооцоот “Ирээдүйн түмэн хурд” уралдааны үеээр зохиогддог шүдлэнгийн уралдаанд мөн түрүүлсэн юм.

Монгол Жоки клубээс
цэвэр үүлдрийн болон эрлийз адууны ойрын зайн уламжлалт уралдааныг ирэх
3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жил анх
удаа зохиогдсон энэхүү уралдааныг адууныхаа үүлдэр угсааг сайжруулж,
үржил селекцийн ажил хийж байгаа бридерүүд болон уяачид ихээхэн дэмжин
оролцсон билээ. Анхны уралдааны хязаалан насанд түрүүлсэн А.Ариунсайханы
зээрд хязаалан улсын наадмын эрлийз морьдын уралдааны дунд насны
ангилалд түрүүлж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд дахин түрүүлж,
Монголын морь сонирхогчдын дунд Хөөрхөн зээрд нэрээрээ танил болоод
байгаа билээ. Харин шүдлэн насанд түрүүлсэн Б.Батсүхийн хээр үрээ өндөр
бооцоот “Ирээдүйн түмэн хурд” уралдааны үеээр зохиогддог шүдлэнгийн
уралдаанд мөн түрүүлсэн юм.