
2014 онд ОХУ-н Сочи хотноо болох өвлийн Олимпийн сонгон шалгаруулах эхний тэмцээн АНУ-ын Солт Лейк хотын цанын баазад болж пара цана, тэшүүрийн тамирчид өрсөлдлөө. Манай улсаас Б.Ганболд, Ц.Дүгэрсүрэн нар төлөөлөн оролцож, Б.Ганболд цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээр манай пара цаначид анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртлээ. Б.Ганболд маань цанын спортоор нэг жил хичээллэж байгаа бөгөөд богино хугацаанд амжилт гаргасанд нь цаначдыг баярлуулж байна. Тэрээр одоо Дэлхийн аварга болон Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. Эдгээр тэмцээнүүдэд амжилттай оролцвол өвлийн паралимпийн замд уралдах эрхээ олж авна.

2014
онд ОХУ-н Сочи хотноо болох өвлийн Олимпийн сонгон шалгаруулах эхний
тэмцээн АНУ-ын Солт Лейк хотын цанын баазад болж пара цана, тэшүүрийн
тамирчид өрсөлдлөө. Манай улсаас Б.Ганболд, Ц.Дүгэрсүрэн нар төлөөлөн
оролцож, Б.Ганболд цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр манай пара цаначид анх удаа олон улсын тэмцээнээс медаль
хүртлээ. Б.Ганболд маань цанын спортоор нэг жил хичээллэж байгаа бөгөөд
богино хугацаанд амжилт гаргасанд нь цаначдыг баярлуулж байна. Тэрээр
одоо Дэлхийн аварга болон Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. Эдгээр
тэмцээнүүдэд амжилттай оролцвол өвлийн паралимпийн замд уралдах эрхээ
олж авна.
Сэтгэгдэл (2)