
Мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн үйлсийн элч юм. Тиймээс тэрбээр үргэлж хүнд тусалчих юмсан гэсэн бодолтой явдгийг ойр дотныхон нь хэлэх юм билээ. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг нэгэн. Харин адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог сул талтай ажээ. Тэгвэл охид залуусын үлгэр дуурайлал болсон загвар өмсөгч маань охидод хандаж хэдэн үг хэлснийг та бүхэнд сонирхуулж байна. Тэрээр "Хамгийн гол нь хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгох хэрэггүй гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр санагддаг" гэв.












Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)