УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн
эмнэлгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байсан. Тэрээр хурлаа Төрийн ордны Б танхимд 12.00 цагаас зарласан юм. Гэвч хурал хийх зөвшөөрлийг УИХ-ын Тамгийн газраас өгөөгүй байна. Тиймээс тэрээр хурлаа “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хийхээр болжээ. Уг асудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төрийн ордонд уйлж, дуулж, хэрэлдэж, зодолдож болдог. Харин мэдээлэл хийж болдоггүй юм байна” хэмээн ихэд бухимдангуй явна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (6)