

Америкийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд Хойд Солонгост айлчлахаар очсон талаар манай сайт мэдээлж байсан билээ. Алдарт “Гүүгл” компанийн захиралуудын зөвлөлийн дарга, топ-менежер Эрик Шмидт, Нью-Мексик мужийн амбан захирагч Билл Ричардсон нар энэ долоо хоногийн эхэнд Хойд Солонгост зочилсон юм.
Эрик Шмидт тус улсын эрх баригчдад хандан цөмийн туршилт хийхээс татгалзаж, интернэтийг чөлөөтэй хэрэглэх эрхийг ард түмэндээ олгохыг уриалжээ.
“BBC”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын 16 иргэний нэг нь гар утас хэрэглэдэг байна. Тус улсад гадаад ертөнцтэй харилцахыг хатуу хязгаарлсан байдаг юм.
Хойд Солонгост аялахаас түдгэлзэхийг АНУ-ын Төрийн Департаментээс анхааруулсан ч, Шмидт, Ричардсон хоёр тус улсад аялсан юм.
Д.Идэр



