
Дуудлагуудын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд, Шуурхай бүлэг 105-ын аврах тасаг шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны дугаар тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн утсаар 09:40 цагт ирүүлж дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн гал унтраах тасгийн гал сөнөөгчид иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн, 5х6 метрийн хэмжээтэй гражын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтрааж ажилласан байна.
Мөн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны “Да-Хүрээ” захын зүүн талд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасаг машины бүхээгний хэсэг шатаж байсныг унтраажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр байрны дугаар тоотоос утаа гараад байна гэсэн дуудлага ирж Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 52 эрэгтэй, 57 настай эмэгтэй нар цахилгаан зуухан дээр хоол залгаатай орхиж унтсан байсныг аврагчид дээд давхарын айлын цонхоор аврах олсоор бууж гэрт нь орж, цахилгаан зуухыг салгаж утааг гадагшлуулан аюулгүй болгосон байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)