Өнөөдөр УИХ-ын чуулган 10 цагт зарлагдсан ч одоо болтол эхлээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулганыг хойшлуулсан юм. Харин өнөөдөр гадаад болон орон нутагт томилолтоор явсан гишүүд ажилддаа ирж, гишүүдийн ирц 91,8 хувьтай байна. УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт нар чөлөөтэй байгаа бол Я.Содбаатар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, З.Баянсэлэнгэ нар өвчтэй гэж бүртгүүлжээ.

