
Өнөөдөр Монголд Ерөнхийлөгч байсан хүмүүсээс бусад нь орон байраар хангагдаагүй. Ерөнхий сайд байсан хүн 80 мянган төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон тохиолдол гарч байжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга "Цалингаас илүү төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг зөвлөхөөр авсан гадаад, дотоодын бизнесийн байгууллагууд, тэр дундаа уул уурхайн компаниуд амжилттай ажиллаж байна. Энэ нь эргээд өөрийн ажиллаж байгаа газартаа тэр хүмүүс төрийн бодлогыг ашиглуулагч болж байгаа юм. Төрийн албанд олон жил ажилласан хүмүүст бизнесийн ахиу орлого байдаггүй. Хэрвээ энэ хүмүүсийн мэдлэг туршлага, хийж буй ажлыг харгалзан үзэхгүй бол төрийн мэдээллийг хувийн компаниудад ашиглуулах байдал гарч байна. Төрийн ой санамжийг хадгалах, алсын хараатай, стратеги зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тэднийг ҮАБЗ-ын тэргүүний зөвлөхөөр ажиллуулан, төрийн бодлого боловсруулах асуудалд оролцуулахыг санаачилж байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)