
УИХ-ын гишүүн Г.Уянга: "Ерөнхийлөгч албан тушаалаасаа гараад насан туршдаа сайдын цалин авдаг"
Ерөнхийлөгчийн засаглалтай оронд Ерөнхийлөгчөө тусгай хамгаалалтанд авдаг. Харин парламентын засаглалтай орны хувьд УАБЗ-д ажиллаж байсан хүмүүсийг тусгай хамгаалалтанд авах нь зүйтэй гэж үзсэн. Монгол төр бодлогоо хамгаалж үзэх хуулийн тогтолцоог нээж байгаа чухал эхлэл. Ямар ч байсан эхлээд УАБЗ-ын гурван хүнийг хамруулъя. Манай бусад хуулийн жишигт Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгаад насан туршдаа тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинг авч байгаа. Үүнтэй л дүйцүүлье гэж бодож байна. Хуулийн төсөлд эрдэм шинжилгээний ажил хийх, багшлах ажлыг нь хориглоогүй. Зөвхөн хувийн компанид зөвлөхөөр ажиллахгүй байх гэсэн заалт оруулахаар ярьж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг баталчихвал цаашид сайжруулж болох байх.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хангамж биш хариуцлагыг бодох хэрэгтэй"
- Өнөөдөр төрийн өндөр албанд ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулалттай газарт олноороо ажиллаж байна. Олон жил төрд ажиллаж байгаа хүмүүсийг хувийн компаниуд ажиллахыг хориглох нь эрхийг нь зөрчиж байна гэлээ. Уг нь олны төлөө ажиллаж байгаа хүн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ хүлээх ёстой. Тиймээс зөвхөн энэ гурван хүнээр хязгаарлахгүй байх хэрэгтэй байх. Бүх төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хангамж биш хариуцлагыг бодох хэрэгтэй. Гадаадад мөнгө хадгалуулаад, гадныхантай сүлбэлдээд явж байна. Би гэрийг эзэн болоод олон эрх хасагдаж, олон үүрэг нэмэгдсэн. Үүн шиг л хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Хоёр нь уул уурхайн компанид, нэг нь шоронд байна"
"Нэг нь уул уурхайн компанийн ТУЗ-д орчихсон, нөгөө нь өөрөө уул уурхайн бизнес эрхэлж байна. Бас нэг нь авлигын хэргээр шоронд сууж байна. Тиймээс энэ хүмүүсийн ёс зүйн асуудалд анхаарах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ёс суртахуунаар зохицуулаад явж болохгүй юу?
"Ёс суртахуунаар зохицуулаад явж болохгүй юу? Ард түмний амьдралхүнд байхад төрийн гурван өндөрлөг маяак асаагаад зам бөглөөд явдаг. Монголчууд ардчилсан байдлаар хүмүүсээ сонгож байна. Тиймээс ёс суртахуунд нь найдаад явж болохгүй юм уу?"
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: "Одоо ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг яах вэ?
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд Үндэсний аюулгүй байдалд харшилсан бол яах вэ? Тэтгэвэрт гарснаас хойш биш яг ажиллаж байх үедээ үүргээ хэрхэн биелүүлж байгаа нь чухал. Тухайлбал, Асгатыг гадныханд өгсөн, Таван толгойг гадныханд амласан л байдаг. Тухайн албан тушаалтнууд улсын эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулж байхад нь хариуцлага тооцох нь илүү чухал юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)