
Тэд “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатайгаар МАХН-ын төв байрны өмнө гэр барин өлсгөлөнгөө эхлүүлээд байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандан хүний эрх зөрчигдөж байгаа талаар захидал бичсэн байна. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун танаа
Сайн байна уу? Монголын тал нутгаас эгэл жирийн эхчүүд бид эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилж байна.

Тэд “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатайгаар МАХН-ын төв байрны өмнө гэр барин өлсгөлөнгөө эхлүүлээд байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандан хүний эрх зөрчигдөж байгаа талаар захидал бичсэн байна. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун танаа
Сайн байна уу? Монголын тал нутгаас эгэл жирийн эхчүүд бид эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилж байна.
Монгол улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Олон улсын гэрээ конвенцид нэгдэх, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх, эрх чөлөөний дэлхий нийтийн жишгийг дагах болсон билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1966 онд батлан гаргасан Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пактыг Монгол улс 1974 онд соёрхон баталж, энэхүү конвенцийн “Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур, эсхүл нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхийг хориглоно” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, энэ заалтыг хэрэгжүүлж, биелэлтийг тайлагнаж байх үүргийг Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн билээ.
Мөн 2000 онд Монгол улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” Конвенцийг соёрхон баталж, даган биелүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй зарим нэг улс төрийн намууд тухайлбал АН, МАН-ын удирдлагуудын захиалгаар улс төрийн зорилгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дараах хоёр удаагийн хэргүүдийг монголын шат шатны шүүх хүч түрэмгийлэн, хууль зөрчин шийдвэрлэлээ.
Үүнд :
1. Улс төрийн захиалгаар Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэж, энэхүү хэрэгт ямар ч гэм зэмгүй хүмүүсийг холбогдуулж яллан, тэр хүмүүсийн нэр төр, ажил амьдралаар нь тоглож байна. Н.Энхбаярыг хүч хэрэглэн хууль зөрчиж гэрээс нь баривчлахдаа дээд давхарын айлын гэрийн хаалгыг эвдэж, гэрийн эзнийг зодож, гэрээс нь гудамжинд хөл нүцгэн чирч гаргаж ирсэн, Н.Энхбаярын гэрийн хаалгыг эвдэж, эд зүйлсийг сүйтгэж, Монгол Улсын иргэн гэмгүй бас нэгэн хүний эрхийг зөрчсөн билээ. Түүнчлэн тэр үеэр тэнд байсан халдашгүй эрхтэй УИХ-ын 3 гишүүний биед гэмтэл учруулж, Н.Энхбаярын гэргий, үр хүүхдүүдийг айлган, өөрийг нь хүч хэрэглэн ухаан алдуулж баривчлан авч явсан зэрэг нь манай улсын нэгдэн орсон олон улсын Пакт, конвенцуудын заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ үйлдлээрээ Монголын цагдаа, прокурор, авилгалтай тэмцэх газрууд ард түмний дунд айдас төрүүлсэн.
Уг зохиомол хэрэгт олон хүнийг гэрчээр байцааж дарамтлах, айлган сүрдүүлэх, залхаан цээрлүүлэх, нэр төрд нь халдах, заналхийлэх, нэр төрийг нь доромжлон харьцах, янз бүрийн албан тушаал, шагнал урамшуулал амлаж худалдан авах зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь зарим эх сурвалжууд ард түмэнд мэдээллэж байсан. Энэхүү хууль бус үйл ажиллагааг Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эсэргүүцэж, шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг хараат бус шударга ажиллахыг шаардаж хуурай өлсгөлөн зарлаж байх үед сэтгэл санааны янз бүрийн дайралтуудыг хийж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзахыг хориглож, олон хоногийн өлсгөлөнгийн үед үнэр ихтэй шарсан хайрсан хоолнуудыг өрөөнд нь оруулж удаан цагаар дэргэд нь тавьж ходоодыг нь хий ажиллуулж, ард түмэн шаардаад байхад эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд гэр бүл болон өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр шулуун гэдсэнд нь хоол шахах оролдлого хийсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байлаа.
2. 2008 оны 7-р сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан тухайн үед алба хашиж, үүргээ биелүүлж явсан цагдаагийн удирдлагуудыг үндэслэлгүйгээр байцааж шийтгэхдээ тэдэнтэй хүний ёсноос гадуур зүй бусаар харьцаж байсныг монголын телевиз, сонинуудаар нийтэд харуулсан.
2008 оны 07-р сарын 01-ны үймээн самууныг өдөөн хатгаж, турхирч, зохион байгуулсан хүний нэг нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Энэ жагсаалд 998 хүн оролцсоны 715 нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй хүмүүс байсан ба тэр битгий хэл сонгуулийн насанд хүрээгүй хүүхэд ч оролцсон гэсэн мэдээ баримт байдаг. Тэгэхээр сонгуулийн үр дүнд бухимдсан хүмүүс тэнд цуглаагүй гэдэг нь тодорхой билээ. Энэ үймээн самууны үеэр 4 хүн буудуулж нас барсан, нэг хүн угаартаж үхсэн, үүргээ биелүүлж явсан цагдаагийн олон ажилтнууд гэмтэл авч улмаар зарим нэг нь амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 5-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 7-р зүйлд хориглосон үйл ажиллагааг өөрийн дотны найз нөхөд болох Авилгалтай тэмцэх газрын дэд дарга Хурц, Монгол улсын ерөнхий прокурор Дорлигжав нартай хуйвалдан зохион байгуулсан, ард түмэн энэ хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардсаар байхад хориглох боломжтой мөртлөө хориглоогүй, шат шатны шүүх хурлын үйл ажиллагаанд нөлөөлж, шүүхийн хараат бус байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь эхчүүд биднийг энэхүү захидлыг бичиж танд болон дэлхийн улс орнуудад мэдэгдэхэд хүргэлээ.
Иймд таныг болон НҮБ-ын хүний эрхийн комисс, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын дагуу байгуулагдсан хүний эрхийн хорооны эрхэм гишүүдийг энэхүү хууль бус хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлд анхаарлаа хандуулж Монгол улсын Засгийн газарт нөлөөлж дээрх хэргүүдийн хохирогчдын эрх ашгийг хамгаалж, үзэл бодлоороо нэгдсэн монголын жирийн иргэн биднийг сэтгэл амар, түвшин амьдрахад маань туслалцаа үзүүлнэ үү.
Ингэж Монголд хүний эрх зөрчигдөж, хууль бус хэлмэгдүүлэлт явагдаж байгааг таны сонорт дуулгаж байгааг анхааралдаа авна уу.
Таныг гүнээ хүндэтгэн ёсолсон :
Г.Шархүү Орхон аймаг / 53 нас, 2 хүүхдийн эх /
Д.Батцэцэг Улаанбаатар СХД / 45 нас, 5 хүүхдийн эх /
Т.Оюунцэцэг Орхон аймаг / 52 нас, 3 хүүхдийн эх /
А.Одончимэг Баянхонгор аймаг / 44 нас, 4 хүүхдийн эх /
С.Отгонбуянтай Орхон аймаг / 47 нас, 3 хүүхдийн эх /
Д.Дулам Орхон аймаг / 82 нас, 7 хүүхдийн эх /
Р.Цэрэнлхам Орхон аймаг / 63 нас, 4 хүүхдийн эх /
М.Пагмасүрэн Орхон аймаг / 63 нас, 5 хүүхдийн эх /
Т.Цэцэгмаа Орхон аймаг / 43 нас, 2 хүүхдийн эх /
Сэтгэгдэл (13)