Монголын балетын сор болсон бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр дуурийн театрын
тайзнаа бүжив. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж,
хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж
яваа тэрбээр энэ удаад “Хунт нуур”-т гоцлосон юм.

Монголын балетын сор болсон бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр дуурийн театрын тайзнаа бүжив. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр энэ удаад “Хунт нуур”-т гоцлосон юм. “Монголын балетын хөгжил” сан байгуулж, дэлхийн оддыг эх орондоо даллах болсон Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өчигдөр УДЭТ-ын амидаагийнхаа тоглолтыг шимтэн үзэж, талын Монголд даль жигүүрээ дэлгэсэн америк хунд цэцгийн баглаа өргөн барьлаа.
Дэлхийн сор болсон балетчидыг эх орондоо, эгэлхэн театрынхаа тайзнаас үзэж, харж, мэдэрч, сэтгэлийн таашаал авах болсон сонгодог урлагт дурлагсдын сэтгэлийн цэнгэл энэ үдэш дээд цэгтээ хүрсэн юм.
Сэтгэгдэл (3)