
Тэрээр “МАХН-ын байранд Монголын эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл өлсгөлөн зарлаад гурав дахь хоногтоо орж байна. Бидний байр суурь бол эхчүүдийг өвлийн хүйтэнд өлсгөлөн бүү зарлаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн. Бараг хоногийн хоногийн өмнөөс өлсгөлөн зарлахаар завдаж байсан эхчүүдэд хандан уриалж байсан. МАХН-ын дарга Энхбаярын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, эмчилж байсан хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавин эмэгтэйчүүд өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарласан өдөр нь өлсгөлөн зарлах шаардлагагүй юм биш үү гэсэн асуудлыг тавьж, хоёр цаг орчим өлсгөлөн зарласан хүмүүстэй ярилцсан. Өчигдөр Эрүүл мэндийн сайд бид хоёр тэдэнтэй уулзаж, бас асуудлыг дахин тависан. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс харьцангуй суурь өвчтэй учир эрүүл мэндийн байдал амаргүй гэдгийг нэг бүрчлэн таниулан ойлгуулж, энэ өлсгөлөнгөө зогсоохыг анхааруулан хэлсэн. Эхчүүд маань өнөөдөр зөвхөн Энхбаяр даргын эрүүл мэндээс гадна үүсээд байгаа нөхцөл байдлын талаар чиглэл чиглэлээр олон зүйл ярьж байгаа. Ганцхан асуудал тавьж байгаа юм билээ. Тэр нь Энхбаяр даргыг эмнэлэгт үзүүлж эмнэлэгийн хяналтанд нь байлгах, төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнийг 2 дугаар эмнэлэгт нь шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Өлсгөлөн зарлаад 60-аад цагийн дараа 7 эхчүүдэд клизм тавиулсан. Уг нь өлсгөлөн зарлалаа гэсний даруйд клизм тавих ёстой. Эдгээр эмэгтэйчүүд өлсгөлөнгөө зогсоох талаар тавьсан бидний хүсэлтийг хүлээн аваагүй, тэр байтугай өлсгөлөн зарлагсдын биеийн байдал нь хямарвал бид дараагийн эхчүүд байж байна гээд 10 гаруй эмэгтэйчүүд одонгоо зүүгээд сууж байна. Энэ байдлыг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н. Энхбаяр сонсоод, намын удирдлагын зүгээс өлгөлөн зарлах нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсэн. Намын байранд өлсгөлөн зарлаж болохгүй гэж шаардлага тавихаар өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд хэвт гэлтэй нь биш, өөрсдөө орж ирээд өлсгөлөн зарлаад хэвтсэн, бид ямар чирээд гаргалтай нь биш. Эмэгтэйчүүд эхчүүдийн энэ байдлыг сонсож, намын дарга эхчүүддээ хандан ил захидал илгээсэн” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (28)