
Хятадын Юань Нань мужийн Жао Тун хотын орчмын Жэн Шюн Сян уулын нэгэн
энгэрийн хэсэг нурсны улмаас 46 хүн амиа алджээ. Хотын дарга Лю Жянь
Хуагийн ярьснаар хэрэг явдал өчигдөр 11.50 цагт болсон байна.

Хятадын Юань Нань мужийн Жао Тун хотын орчмын Жэн Шюн Сян уулын нэгэн энгэрийн хэсэг нурсны улмаас 46 хүн амиа алджээ. Хотын дарга Лю Жянь Хуагийн ярьснаар хэрэг явдал өчигдөр 11.50 цагт болсон байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр амиа алдсан 46 хүний 27 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй, үүнд 19 хүүхэд, 60-аас дээш настай долоон хүн байв. Холбогдох албаныхан амиа алдсан хүмүүсийн нэрийг тодруулахаар ажиллаж байгаа аж.