
ДБЭТеатр үүсэн байгуулагдаад 50 жил өнгөрөх хугацаандаа дэлхийн болон
үндэсний шилдэг бүтээлүүдээр алтан тайзаа чимэглэж ирсэн бөгөөд түүний
нэг нь Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын "Увидаст лимбэ" дуурь
юм.

ДБЭТеатр үүсгэн байгуулагдаад 50 жил өнгөрөх хугацаандаа дэлхийн болон үндэсний шилдэг бүтээлүүдээр алтан тайзаа чимэглэж ирсэн бөгөөд түүний нэг нь Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын "Увидаст лимбэ" дуурь юм. 1993 онд анх удаа тус театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийн эрхэмсэг ханхүү Вольфганг Моцартыг эх орондоо авчирсан нь "Увидаст лимбэ" дуурийг найруулан тавьсан явдал байлаа. Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын зингшпиль хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л Моцартаас гаралтай аж. Энэхүү алдарт дуурийг өнөөдөр 17.00 цагаас тоглоно.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)