
Нэгэн үе хүүхэд залуусыг “Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран
бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд
удаагүй байгаа билээ.

Нэгэн үе хүүхэд залуусыг “Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд удаагүй байгаа билээ. Тэд хамгийн сүүлд “Гандан буурахгүй” дуу гаргасан бол ирэх сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолтод залуучуудын сонсох дуртай 20 гаруй дуу эгшиглэх бөгөөд гэнэтийн олон бэлгүүд байгаа аж.