
Дуучин Бритни Спирс сүй тавьснаа цуцалж, гэрлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Дуучин Бритни Спирс сүй тавьснаа цуцалж, гэрлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр 2009 онд өөрийн найз Жейсон Трэвиктэй болзож эхэлсэн юм. Ингээд 2011 онд тэд 90.000 долларын үнэтэй, гурван кратын шигтгээтэй бөгжөөр сүй тавьж олныг шуугиулж байсан.
"Жейсон бид хоёр сүйгээ цуцлахаар шийдлээ. Бид сайн найзууд хэвээр үлдэнэ” хэмээн31 настай Бритни Спирс мэдэгдсэн байна.