
Номтойбаярын эцэг Б.Нямтайширыг нь Монголын баячуудаас хамгийн
чинээлэг, бас хамгийн нууцлаг, хамгийн их сүйхээтэй нь гэж ярьдаг.

Номтойбаярын эцэг Б.Нямтайширыг нь Монголын баячуудаас хамгийн чинээлэг, бас хамгийн нууцлаг, хамгийн их сүйхээтэй нь гэж ярьдаг. Номтойбаярын хувьд байнга л бүсгүйчүүдтэй холбогдож байдаг тэрбээр 17 настайдаа өөрөөсөө эгч Уянга гэдэг эмэгтэйтэй гэр бүлж болж байсан гэдэг. Анхныхаа эхнэртэйгээ нэг хүүхэдтэй болсон ч өөрөө насанд хүрээгүй байсан тул аавынхаа нэр дээр бүртгүүлж, ах дүү бололцсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг. Одоогийн эхнэр нь түүний хоёр дахь гэр бүл нь юм. Гэсэн ч тэрбээр загвар өмсөгч, мисс хүүхнүүдээс эхлээд биеэ үнэлэгч хүүхнүүдтэй хүртэл нэр холбогдож явдаг нэгэн. Хамгийн сүүлийн нэр холбогдсон хүүхэн нь л гэхэд мисс Ариунцэцэг юм. Тэгэхээр хүүхнүүдийн эрлэг гэгдэх Номтойбаяр мисс Ариунцэцэгтэй учир ургуулсан гэдэг үнэн болов уу?. Ц.Мянганбаяр, Н.Номтойбаяр хоёр учир ургуулсан хүүхнүүдийнхээ тоогоор өрсөлдөөд ч байх шиг. “Муу нэрийг хусавч арилахгүй “ гэж үүнийг л хэлдэг байх даа.
Сэтгэгдэл (18)