
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж дүнгээ гаргажээ. Тэмцээнд 22 сум, байгууллага, аж ахуйн нэгжийн эрэгтэй 26, эмэгтэй 22 тамирчин оролцсоноос нэгдүгээр байрт Батсүмбэр сумын иргэн Б.Мөнхбат, хоёрдугаар байрт Баянчандмань сумын иргэн Д.Бат-өлзий, гуравдугаар байрт Угтаалцайдам сумын иргэн С.Доржсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. Түүнчлэн аймгийн ИТХ-ын тусгай шагналаар ахмад тамирчин Т.Нацагдорж, Н.Чулуунбат нарыг шагнаж урамшууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын
даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Үндсэн хуулийн өдөрт
зориулсан шатар сонирхогчдын Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээн
өнөөдөр өндөрлөж дүнгээ гаргажээ. Тэмцээнд 22 сум, байгууллага, аж ахуйн
нэгжийн эрэгтэй 26, эмэгтэй 22 тамирчин оролцсоноос нэгдүгээр байрт
Батсүмбэр сумын иргэн Б.Мөнхбат, хоёрдугаар байрт Баянчандмань сумын
иргэн Д.Бат-өлзий, гуравдугаар байрт Угтаалцайдам сумын иргэн
С.Доржсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. Түүнчлэн
аймгийн ИТХ-ын тусгай шагналаар ахмад тамирчин Т.Нацагдорж, Н.Чулуунбат
нарыг шагнаж урамшууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (2)