
Түүнийг "ТВ5" телевизийг МАН-ын сурталчилгаанд ашигладаг гэдэг. Харин тэрбээр “Хүссэн, хүсээгүй Ардын намд бусад намд үйлчилдгээс арван хувийн илүү үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй” гэж нотолсон удаатай.
МАН-д элсээд хоёр жил болсон ч гэрлийн хурдаар дээш өгсч хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга болсныг олон хүн шүүмжилж байв. Харин Д.Сарангэрэл “Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа хүн ч надтай ямар нэгэн юм яриад байх хэрэг байхгүй” гэж олны амыг таглаж байлаа. Ямартаа ч улс төрч хүүхнүүдийн дунд ганган, донжтой гэж үнэлэгддэг тэрбээр өнөөдөр 50 насны босгыг алхлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)