Өрсөлдөөн ихтэй, оролцогч олонтой “Сурагчдын лиг”-ийн сониноос

Нийслэлийн биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний эхний шалгаруулалтанд хотын дүүргүүдийн ЕБС-иудын өсвөрийн тамирчид хурд хүч, ур чадвараа сорин гурван насны ангиллаар дүүргүүдийн шигшээ тэмцээнд өрсөлдөж байна. Баянгол дүүрэгт 20 сургуулийн 40 багийн сурагчид оролцож, Сувдаа багштай 19-р сургууль, Алтанцэцэг багштай Сэтгэмж сургууль/Ахлах нас/, Баярхүү багштай Гурван тамир дунд сургууль, Минсэлмаа багштай 28-р сургууль/Дунд нас/-ийн баг тамирчид эхний гуравт шалгарчээ. Тэмцээний бага насны ангиллын тэргүүн багуудын нэрс өнөөдөр тодрох ажээ.
Мөн тэмцээний үеэр шинэлэг хэлбэрээр зохион явагдсан холын зайн шидэлтийн тэмцээнд хөвгүүдээс Мөнхнаран/46-р сургууль/, охидоос мөн сургуулийн Тунгалаг нар аваргалсан бол гарааны тавын шилдгүүдээс бүрдсэн сурагчдын баг, багш нарын шигшээ багтайгаа нөхөрсөг тоглолт хийжээ.