Өнөөдөр өглөө Орхон аймгаас ирсэн "Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчид Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар Төрийн ордны гадаа зогсож байгаа ч нааштай хариу аваагүй хэвээр байна. Тэд өнөөдөр өглөө Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэлтэй уулзсан ч Ерөнхий сайдтай уулзуулахыг бодно гэснээс өөр зүйл хэлээгүй аж. Хэрэв нааштай хариу хэлэхгүй бол Төрийн ордны гадаа хонохоор хөнжил, гудсаа авчирчээ. Орхон аймгаас өнөөдөр 200 гаруй хүн ирсэн гэх бөгөөд ихэнхи нь хонох айлгүй байгаа аж. Хэрэв Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг хүлээж авч уулзана гэвэл танил нэгнийдээ очиж хонох бодолтой байгаа гэлээ. Тэдний дунд 80 гаруй настай буурлууд ч байгаа юм.
"Зэс эрдэнийн хувь" компаний хувьцаа эзэмшигч Түвшинжаргал "Бид энэ асуудлаар гурван жил хөөцөлдөж байна. Өмнөх Засгйин газар ч шийдээгүй, Шинэчлэлийн Засгийн газар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд аа, бидэнд аравхан минут гаргаад уулзаасай гэж хүссэн. Гэтэл ингэж үл тоомсорлож байгаад гайхаж байна. Бид шаардах бичгээ 12-р сарын зургааны өдөр өгсөн. Хариу өгөх сарын хугацаа нь аль хэдийн дуусчихсан байгаа" гэсэн юм.
Хэрэв Ерөнхий сайд тэдэнтэй уулзахгүй бол Орхон аймагт үлдсэн Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигч 700 гаруй хүн Улаанбаатарт ирж, цаашлаад өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авах аж.
Орхон аймгийн иргэд 2010 онд өөрсдийн хувь хөрөнгөө нийлүүлэн Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус хаягдал овоолгууд дээр түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар “Зэс эрдэнийн хувь” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. Гэсэн ч тэдний хийхээр төлөвлөсөн ажлыг өөр компанид өгөөд байгаа юм.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (8)