МАН-ын залуус, Бага хурлын гишүүд МАХН-тай нэгдэх ёстой гэсэн байр
сууриа илэрхийлж намынхаа даргадаа саналаа хүргүүлээд байгаа. Улмаар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам болж орох ёстой гэсэн байр
сууриа илэрхийлж, намынхаа их хурлыг сонгуулиас өмнө зарлах ёстой гэж
үзэж буй билээ. МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Ш.Батсайхан,
Н.Батсүмбэрэл нарын залуус намдаа жигүүр байгуулахаар ярьж гарын үсэг
цуглуулж эхлээд байгаа юм байна.

МАН-ын залуус, Бага хурлын гишүүд МАХН-тай нэгдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж намынхаа даргадаа саналаа хүргүүлээд байгаа. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам болж орох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, намынхаа их хурлыг сонгуулиас өмнө зарлах ёстой гэж үзэж буй билээ. МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Ш.Батсайхан, Н.Батсүмбэрэл нарын залуус намдаа жигүүр байгуулахаар ярьж гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм байна.
МАН-ын Бага хурал нийт 310 төлөөллөөс бүрддэг ба тэдний дөрөвний нэг нь зөвшөөрсөн тохиолдолд жигүүр албан ёсоор байгуулагдах эрхтэй болох ажээ.
Сэтгэгдэл (1)