
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын
Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өнөөдөр “Ану хатан” түүхэн
уран сайхны кинонд ажилласан залуу уран бүтээлчдийг хүлээн авч баяр
хүргэсэн байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өнөөдөр “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд ажилласан залуу уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэсэн байна. Үзэгч олондоо хүртээсэн тэдний оюуны бүтээлийг үнэлэж, “Ану хатан” киноны Ану хатны багын анд шадар бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгор, Ахай хатны дүрд тоглосон ЭМШУИС-ийн оюутан Б.Бадамцэцэг, Ану хатны амь сахигч баатрын дүрд тоглосон П.Шүүдэрцэцэг, Б.Оюунгэрэл, тус киноны компьютер графикийн эффектийг хийсэн графикч Б.Чинзориг, Ану хатны багын анд Өлчирийн дүрд тоглосон залуу жүжигчин Батжаргал нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнаж, цаашид залуу уран бүтээлчидээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)