Жил бүр зохион байгуулагддаг 1000 ээжийн баяр энэ жил 2000 ээжийн баяр болж оролцогчдынхоо хүрээг тэлжээ.

Жил бүр зохион байгуулагддаг 1000 ээжийн баяр энэ жил 2000 ээжийн баяр болж оролцогчдынхоо хүрээг тэлжээ. Тус арга хэмжээний үеэр аймаг, сум, нийслэлийн хороодын 15 шилдэг ээжүүдийг тодруулан өргөмжилдөг юм. Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр ҮДБЧ-ын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолт сонирхуулах юм байна. Энэ жилийн шилдгээр шалгарсан 15 ээжийн дунд хамгийн өндөр настай нь 87-той буурай байгаа бол хамгийн залуу нь 55 настай эмэгтэйг тодруулжээ. Өнөөдөр АСА циркэд 10.00 цагаас болох энэхүү ээжийн баярыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ТТБ-аас зохион байгуулж байна.