Өнгөрсөн лхагва гаригт МАН-ын албан ёсны мэдээллийн сайтыг хаах шийдвэрийг ШӨХТГ-аас гаргасан билээ. Тодруулбал Монгол Ардын Нам ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх
хүнийхээ нэрийг иргэдээс санал асуулга явуулж сонгохоор болжээ.
Цахим сайтаараа дамжуулан явуулсан тус санал асуулга нь Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуулийн 33 дугаар зүйлийн 5.4-д заасан Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах гэдэг заалтыг зөрчсөн хэмээн хаахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл ярихдаа "Сайтаар явуулж буй эв нэгдлийн элчийг ард түмнээрээ тодруулах хэлэлцүүлгийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм билээ. Уг нь хуулийн үндэслэл дотор нь “Хэлэлцүүлэг явуулбал хууль зөрчсөн гэж үзнэ” гэдэг зүйл байхгүй. Бид эсэргүүцэл илэрхийлнэ. Ингэхдээ Улсын ахлах байцаагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын О.Магнайд “Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуул” гэдэг шаардлага хүргүүлнэ. Бид хууль зөрчөөгүй. Нэгдүгээрт, хуульд “Хэлэлцүүлэг явуулж, ард түмнээс санал асуулга авч болохгүй” гэдэг зүйл байхгүй. Бид ард түмэнтэйгээ ярилцаж асуудлаа шийднэ. МАН-ын гол үнэт зүйл ард түмнээрээ хэлэлцүүлэх явдал. Тиймээс бид ард түмнийхээ дуу хоолойг сонсч, санал санаачлагыг нь авч байсан. Хоёрдугаарт, ард нийтийн дунд явуулж буй хэлэлцүүлэг дотор хувь хүний Бат, Долгор, Дорж гэдэг ямар нэг нэр байхгүй. Үүнээс өөр зүйлгүй. Даваа гаригт ажил цугларахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хууль зөрчөөгүй гэдгээ тайлбарлаж, шаардлага хүргүүлнэ. Болохгүй бол жагсана, цуглана, өлсгөлөн зарлана. Яаж ч болно. Эрх баригчид арай дэндэж байна. Хүссэн болгоноо хаадаг, боодог боллоо" гэжээ.

Сэтгэгдэл (28)