"Автобус-1” компанийн хамт олон үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол
нийслэлийн иргэдийг тээвэрлэж, үйлчлэх онцгой хариуцлагатай албанд
зүтгэдэг кондуктаруудаа урамшуулж, гэнэтийн бэлэг барьжээ.

"Автобус-1” компанийн хамт олон олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан кондуктор бүсгүйчүүдээ баярлуулж, гэнэтийн бэлэг барьжээ. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрийн осолд орж, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон кондуктор Н.Энхтуяа, Д.Дэлгэрцэцэг, Ш.Лхагваа, жолооч Х.Энхбаатар нарт тус бүр 500,000 төгрөгийн мөнгөн тусламж олгосон байна.