
Мөн ҮДБЭЧ-ын бүжигчид “Тэмээн бүжиг” бүжиглэж тэмээтэй үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг толилуулав. Тэмцээн явагдах газарт тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн болон тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээтэй зураг авхуулах үйлчилгээ, халуун хоол, ахуйн үйлчилгээ, тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, тэмээ унуулах үйлчилгээ гэх мэт арга хэмжээ болж байна.