зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэйчүүд яагаад нөхрөө араар нь тавьдаг вэ?

2013-3-09
0
ЖИРГЭХ
Эрчүүд, эмэгтэйчүүд хууралт, үнэнч биш байдлыг янз янзаар л харж дүгнэдэг. Эмэгтэйчүүд нөхөр нь өөрийг нь хуурсан бол аль болох ойлгохыг хичээж, өөртөө бурууг авахаас буцдаггүй. Харин эрчүүд харамсалтай нь ийм явдалдаа хүртэл эхнэрээ буюу эмэгтэйчүүдийг буруутгадаг билээ.
араар нь тавихЭрчүүд, эмэгтэйчүүд хууралт, үнэнч биш байдлыг янз янзаар л харж дүгнэдэг. Эмэгтэйчүүд нөхөр нь өөрийг нь хуурсан бол аль болох ойлгохыг хичээж, өөртөө бурууг авахаас буцдаггүй. Харин эрчүүд харамсалтай нь ийм явдалдаа хүртэл эхнэрээ буюу эмэгтэйчүүдийг буруутгадаг билээ.

Яагаад ийм байх ёстой гэж. Энэ талаар буюу эмэгтэйчүүдийн хууралтын талаар танд арай дэлгэрэнгүй тайлбарлан хүргэе. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн нотолсноор эмэгтэйчүүдийн нүдэнд тийм ч сэтгэл татам, аятайхан биш эрчүүд илүү үнэнч, анхаарал халамжтай болох нь тогтоогджээ” хэмээн Journal of Sexual Medicine –ийн 2006 оны нэгдүгээр сарын дугаарт бичсэн байна.

Мэдээж, хүн бүрийн төрөлх зан чанар, мэдрэмж сэрэл түүний амьдралд ихээхэн нөлөөлдөг. Гэлээ ч зөвхөн физиологийн хувьд бус бас сэтгэлзүйн хувьд амьдрал тун адармаатай, бэрх бүхнийг “бэлэглэдэг” билээ. Дээр өгүүлсэнчлэн бүсгүй хүн бүр аятайхан биш хэрнээ үнэнч, халамжтай эртэй хамт байдаггүй нь тодорхой. Тэгээд ч хүн бүр гадаад төрх, сайхан царай зүсэнд илүү дурладаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд “аюултай” хэрнээ аятайхан эрчүүдэд илүү талтай байдаг. Эндээс л асуудал үүсдэг хэрэг. Ингээд эмэгтэй хүн нөхрөө араар тавихад юу нөлөөлдгийг авч үзье. Энд шинэ хайр дурлал, юм уу эсвэл өөрийг нь хуурсан нөхрөөсөө өшөө авах үзэл ихэвчлэн нөлөөлдөг гэнэ. Гэхдээ эдгээр шалтгааны цаана далд нуугдсан хүчин зүйлүүд ч нэлээд бий.

Сэтгэл хөдөлгөх сэргээш

Хоёр жил хамтдаа амьдарсны эцэст хосуудын дунд анхны уйдалт эхэлдэг. Учир нь энэ хугацаанд тэд бие биенээ хангалттай сайн судалж мэдсэн байдаг тул анхны үеийнх шигээ сэтгэл хөдөлгөж, гайхшруулах чадвар нь үгүй болсон байдаг аж. Хэрвээ амьдралдаа идэвхтэй байж, шинэ сэргэг бүхэнд гимтэж, хамгийн гол нь таны хүсэл сэрлийг хань тань ойлгож дэмжиж байвал уйдалт ирэхгүй ч байж болно. Олон талтай, сонирхолтой амьдрал руу өөрсдийгөө хөтөлж чадвал уйдна гэсэн ойлголт үгүй болох нь тодорхой. Жишээлбэл, аялал жуулчилж, эрсдэлтэй спортоор хичээллэж, дэлхий дахиныг таних боломж бололцоогоо байнга ашиглаад эхэлбэл амьдрал тань ч шинэ өнгөөр өдөр бүр сүлэгдэж, шинэ сэтгэл хөдлөлийг хамтдаа мэдрэх боломж ихэснэ. Хурц, шинэ мэдрэмж гэдэг сэтгэлзүйн хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүй үргэлж тийм зүйлийг хүсч, хайж явдаг. Гэтэл нөхцөл байдал өөр бол яах вэ?

Та идэвхтэй, сэргэлэн цовоо байдаг. Гэтэл хань тань нэг л нурмагар, үлбэгэр байгаад байвал хэрхэх вэ? Энэ тохиолдолд нэг бол өөрийгөө баясгаж, уйдагаа ганцаараа гаргаж сурах. Ингэснээр та нөхрөөсөө сэтгэлзүйн хувьд улам л холдоно. Нөгөө нэг зам нь тантай адил мэдрэмж, хүсэлтэй хэн нэгнийг хайх. Энэ тохиолдолд нөхрөө хуурах, үнэнч биш болох боломж өндөрсөж ирдэг. Зөвхөн сексийн хувьд ч биш таны амьдрал тэр чигээрээ л уйтгартай болчихсон бол аргагүй шинэ энерги, мэдрэмж аяндаа шаардагдана. Ингээд нууц амраг хэмээх хүчин зүйлээр амьдралаа, сэтгэл зүйгээ сэргээх гэж үзэх нь бий. Гэхдээ тэрхүү нууц амрагаас авч буй сэрэл мэдрэмж үргэлж мөнхөд шинээрээ байхгүй нь тодорхой. Тэр харилцаа ч гэсэн хуучирч, сэтгэл хөдөлгөх сэргээш байж чадахаа болино. Тэгэхээр таны амьдралыг чимж, сэтгэлзүйг тань өргөх зүйл хэн нэгний биед бус харин таны тархинд яваа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Сексийн ханамжгүй байдал

Үүнийг ойлгохгүй хүн гэж үгүй биз. Байгаль дэлхий танд бие хайрласан шигээ тэр биенээс гарах эрч хүч, сэрэл мэдрэмж нь танаас нэхэл шаардаж буй нь тэр. Хэрвээ нөхөр тань сексээс бусад бүх тал дээр өөлөх юмгүй нэгэн бол заавал салах гээд дайрах шаардлага юу байна? Тэр болохгүй байгаа талыг нь нууц амрагаар л нөхчихье гэсэн бодол төрнө. Нэг ёсондоо нууц амраг хэмээх эм ууж байгаатай л адилхан. Олон эмэгтэйчүүдийн хувьд энэ бол хамгийн зөв шийдвэр болдог. Гэхдээ тэдний гэр бүлийг хэрхэн харж байгаагаас л шалтгаална.

Нөхрөөсөө санхүүгийн хараат бол

Нөхрөөсөө санхүүгийн хувьд бүрэн хамааралтай эмэгтэйчүүд “Хэрвээ би мөнгөтэй бол түүнээс одооч гэсэн сална” гэж цээжээ дэлдэх нь бий. Үнэхээр ч санхүүгийн хувьд биеэ даасан даруйдаа бүсгүйчүүд эр нөхрөөсөө салж, эрх чөлөө рүү тэмүүлдэг нь олон. Мэдээж, эрх чөлөө гэдэг нь шинэ хамтрагч гэсэн үг. Салж чадахгүй бол нууц амрагтай болж өөрийгөө тайтгаруулдаг.

Хайр халамж, халуун дулаан энхрий үг дутагдсан бол

Хүүхэд гаргасныхаа дараа эмэгтэйчүүд гэртээ нэлээн удаан суучихаад эргээд ажилдаа орохдоо эргээд залуу сайхан эмэгтэй шигээ харагдахыг ихэд хүсдэг. Эрчүүдийн харааг татаж, бусдад дур булаам санагдахыг тэд их хүсдэг. Ялангуяа хүүхэд гаргасан эхнэрээ сайхан, аятайхан гэж харахаа больж, халуун дулаан үгээр тэтгэхээ больсон бол эхнэр нь үгийн сайханд тэмүүлж, өөрийгөө сайхан эмэгтэй гэсэн сэрэл мэдрэмжийг авахыг ихэд хүсдэг. Энэ бодол нь түүнийг мөн нөхрөө хуурахад хөтөлдөг.

Нийгмийн шахалт

Хүн уг нь байгалийн амьтан. Гэхдээ одоо цагт байгалийн амьтнаар байгаа нэгийг нь хүмүүс ойлгохоо бараг больжээ. Тэд нийгмийн амьтан болж хувирсан. Өөрөөр хэлбэл, нөхөрт гарах нь эмэгтэй хүний хувьд нийгмийн шаардлага болон хувирсан. 25 хүрээд ирмэгц нь л “Одоо нөхөрт гарахгүй бол болохгүй”, “Энэ нөхөрт гардаггүй сонин бүсгүй” гэх мэтээр дарамт шахалт үзүүлсээр хэн нэгэн наашаа гэсэнтэй нь гэрлэх тохиолдол маш их. Ингээд дасаад хайрлана биз гэсэн үзлээр хайр сэтгэлийг тэгтлээ мэдрэхгүй байгаа хэрнээ хэн нэгний гэргий болно. Уг нь эрчүүд эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэсэн уриа лоозон гарснаас хойш зууж жил өнгөрсөн. Гэтэл эмэгтэйчүүд сексийн хувьд эрчүүд шиг чөлөөтэй байж чадахгүй явна. Зөвхөн сексийн хувьд ч бус дураараа амьдарч, амьдралыг бүхлээр нь бүрэн мэдрэх боломж үнэндээ эмэгтэйчүүдэд тун бага. Ингээд амьдралын сайхныг бүрэн мэдэрч, эрх чөлөөг ханатлаа амсахын тулд эмэгтэйчүүд хоёр нутагтан болж хувирахаас өөр аргагүйд хүрэх нь элбэг. Тухайлбал, гэртээ сайн ээж, сайхан эхнэрийн дүр бүтээгээд гэрээсээ гадуур болохоор янаг амрагийн дүр хувилах шаардлага тавигдана. Өөр нэгэн зам байгаа нь ерөөсөө гэрлэхгүй байж, өөрийн хүсдлээ амьдах явдал. Гэхдээ энэ бол биеэ даасан, эрх чөлөөтэй бүсгүйчүүдийн л зүрхэлж алхах зам. Тэдний хувьд бусад эмэгтэйчүүд шиг гэр бүлд шүтэж амьдардаггүй хэрэг. Гэхдээ гурав дахь зам бас бий. Энэ бол гэр бүлээ өөрийнхөө хүслээр бий болгох. Гэр бүл гэдэг зуун жилийн өмнөх шигээ нэгэн хэлбэртэй байх албагүй шүү дээ. Орчин цагт хүссэнээрээ ханилах, гэн нэгдээ эрх чөлөө өгөх гэр бүл их болсон.

Бүх ачааг ганцаараа үүрэх амаргүй

Өөрийг нь хуурсан нөхрөө хэрхэн барьж тогтоох вэ гэсэн утгатай материал асар их. Өөрөөр хэлбэл, эрчүүд хуурдаг харин эмэгтэйчүүд тэднийг тэр үед нь тогтоож барих ёстой гэсэн үзэл бүр газар авчихаж. Гэтэл амьдрал дээр бүсгүй хүн сексийн хувьд бүрэн төгс байж, сайн найз бүсгүй болж бүх зүйл төгж гэж хэлж болохоор цогцлох нь бий. Гэхдээ энэ төгс эмэгтэй нөхөртөө бүхнээ харамгүй өгч байгаа ч гэсэн үнэн хэрэгтээ сэтгэл дотроо асар их ганцаардаж, өөрийнх нь үзэл бодол, эрх чөлөө үгүй болчихдог. Тэгээд дотроо байнга л өөрийнхөөрөө дураараа байж, аяааны хүндийг нуруун дээрээсээ авч хаяхыг хүсч мөрөөддөг.Заримдаа дандаа ингэж сайн эхнэр, сайхан амраг байх нь залхмаар санагдана. Учир нь түүний энэ их хичээл зүтгэл сэтгэлийг хань ойлгохгүй имй л байх ёстой юм шиг ойлгоод эхэлдэг. Гэтэл энэ бүхний цаана асар их тэвчээр ухаан зааж, сэтгэл гаргахад хүрсэн байдаг.

Ингээд нэг л өдөр энэ их ачааг нуруун дээрээсээ авч хаяхыг хүснэ. Тэгээд ч эмэгтэй хүн байгалиасаа ачаа үүрэхэд зориулагдсан бульдозер биш билээ. Залхуу хойрго, сэтгэж бүтээж чаддагүй эр хүн өөрийн сэтгэл татам байдлаа түргэн алддаг. Тэр ажил дээрээ хичнээн их амжилт олдог ч гэсэн гэртээ бол зүгээр л нэг буйдан, зурагт шиг харагдахад аяндаа хүрдэг. Ингээд эрчүүд заримдаа эхнэртээ “жинхэнэ эр хүн” биш юм шиг харагдаж эхэлнэ. Энэ тохиолдолд илүү романтик, илүү халамжтай эр хүний өвөр рүү эмэгтэй аяндаа л татагддаг.

Хуурах буюу эр нөхрөө араар тавих явдлыг хүн бүр янз бүрээр хүлээн авдаг. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэсэн мэргэн үг бий. Эрчүүд ч, эмэгтэйчүүд ч тэдний хэрэгцээ сонирхол, хүсэл мэдрэмжид нь хүрэхгүй байгаа тохиолдолд нэгнээ хуурдаг. Тэр хүсэл сэрэл тийм эрсдэлтэй алхам хийхэд ч хүргэхээр их хуримтлагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, дундуураа дүүргэж байгаа нь тэр. Эмэгтэйчүүдийн хувьд ачаанаас түр холдох, амьдралын амтыг гэр бүлээ нураачихгүй амсах гэсэндээ ихэвчлэн ийм харьцаанд ордог. Гэхдээ харамсалтай асуудлаас зугтааж орсон энэхүү харьцаа нь тэднийг улам л хүнд байдал оруулдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (103.212.117.30)
    Өөр хүнтэй явалдаад байгааг яах бэ? Амьдралынхаа хамаг бүхнийг зориулсан байхад ажил ч үгүй мөртлөө гэр бүлд хумсын төдий ч нэмэргүй мөртлөө өөр хүүхэнтэй явалдаад байгаа М гэх 50хүрсэн эр Ж. Заанаа гэх тэр авгай нар арай арай л байна.Бусдын нөхөртэй явалдаж байхаар өөрөө сайхан хань олоод харлуулах чадваргүй болсон бдагуу аль эсвэл тийм завхай хүүхнүүд л хүнд гай болж амьдардаг бх дөө....
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Сайхн (202.72.240.4)
    Би лав аз жаргалтай байдаг нөхрөө их хардана ууралхаар би чамайгаа хуурахгүйэж адилхан алнуудын юуг нь сонирхох вэ гэж ууроадаг уйлна байнга халамжилна хайрлана өдөр бүр секс хийдэг хамтдаа сайн ярилцдаг ийм тийм гээд нээх муу юм байхгүй ээ өдөр бүр инээлдэнэ амттай хоол нтр хийж өгнө байнга цэвэр цэмцгэр байна байнга ярилцаад байвал зүгээр юм шиг
    2017 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    юуны өмнө хэлэхэд нөхрөө хуурна гэдэг бол байж болохгүй зүйл. нөхөр тань таныг ойлгохгүй байгаад л гол шалтгаан нь байгаа. тэр хүнийг ойлготол нь сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. бид нэг гэр бүл, нэг зорилгын төлөө амьдарч байгаа нэг баг гэж ойлгуулж, өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ сайн ойлгуулах нь хамгийн зөв. нэг нэгнээсээ өшөө авах гэсэн ойлголт огт байхгүй, хэн нэг нь өшөө авбал тэр гэр бүр хожигдож байгаа гэсэн үг. багийн спорт яадгыг сайн бод. багийн бүх гишүүд хожидвол бүгд хожигдоно, хэн нэг нь хожоод бусад нь хожигдоно гэж байхгүй, хожигдвол бүгд хожигдоно. тиймээс үр хүүхэд гэр бүлээрээ элэг бүтэн байж бие биенээ сайн ойлгож ойлгуулах нь хамгийн чухал. бүх зүйлийг хамт хийж, хамт бодож, амьдарлынхаа төлөө хамт зүтэг.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.95.142)
    Бие сэтгэлээ тордоноо яадгийн тээ
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.95.142)
    Ер нь яахаараа эхнэрүүд тэвчээд тэсээд байдгийн хариугаа авч санаа амарч сэтгэлээ аргадаядаа хөө.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (103.57.95.142)
    Итгэж хайрлаж явсан хүн минь явалдчихсан болохоор сэтгэл дундуур урьдынх шигээ байж чаддаггүй юм бна. Бүх юм хуурамч гэж боддог болчихдог юм байна. Хэдийгээр хамт байгаа ч гомддог. Эрэгтэй хүн Эхнэрээ гомдон гэдгийг мэддэг юм болов уу. итгэл алдсан энэ сэтгэлийг яах вэ. Өөрийгөө бодох хэрэгтэй гэж сэтгэлээ аргадах юм даа.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.15.66)
    ээ их харамсдаг. Сайхан бүсгүйчүүд минь над шиг зүйлтэй амьдарч байгаа бол ийм мягаар хэзээ ч битгий асуудлыг шийдэж байгаарай.
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.15.66)
    Би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. Урьд нь нэг эр хүний ноён нуруу миний мөрөн дээр байна би хэзээ ч ийм асуудал гаргахгүй гэж боддог байсан. Суугаад 1 жил болсны дараа тэр үе үе надад гар хүрдэг болсон. Тэрнээс хамгийн хэцүү санагддаг байсан зүйл нь намайг үргэлж үл ойшоож, халамжгүй байдаг байлаа. Эхлээд би энэ бүгдийн шалтгааныг өөрөөсөө хайдаг байсан ч үргэлж миний буруу болдог байлаа.Удаан хугацаагаар магтаалын үг сонсохгүй үл тоомсорлосон царай харж явахаас залхдаг юм байна лээ. Харамсалтай нь түрүү жил жил нэг залуутай таарч 1 сар гаран явалдсан. Жижиг газар амьдардаг болхоор тэр хавийнхан дорхноо мэдчихсэн. Ингээд нөхөртөө хааяа нэг гар хүргүүлдэг байсан маань даамжирч тэр нь тогтмол болдог болсон. Би 2 хөөрхөн охинтой одоо бодход яаж ч сэтгэлээр унаж ганцаардсан ч амьдралаа тэгж доромжлохгүйгээр асуудлаа шийдэх ёстой байсан юм билээ. Намайг хайрлахгүй байгаа хүнээс болж өөр бусдаас хайр эрнэ гэдэг бол их буруу шийдвэр. Ялангуяа эмэгтэй хүн, эх хүн байж ингэж эргүүлтсэнд
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тэгээд яг яах ёстой вэ? Зүгээр л нөхөрөө тэвчиж амьдрах уу? Одоо яаж байна? Би ч бас энэ бүгдээс залхаж байна. Хөөрхөн охиноо бодохоор салж чадахгүй юмаа, амдралаа яаж сэтгэл ханамжтай болгох вэ? Гар хүрч доромжилж үл тоомсорлох бүрт ямар хэцүү байдаг гээч, энэ бүхнийг үгшй хиймээр байна. Би яах ёстой вээ????
      2016 оны 08 сарын 18
  • Зул (202.55.191.34)
    bi nohoroosoo taashaal avch chaddaggui oor eregtei huniig huseed bdag ene buruu bh gehdee yah vee ene ni yu gesen ug ym boloo
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
    • Жорж
      Яагаад нөхөртэйгөө энэ талаараа илэн далангүй ярилцаж асуудлаа шийдэж болохгүй гэж . Энэ асуудлыг шийдэх зөндөө арга байгаа шүү дээ
      2016 оны 08 сарын 11
  • Хуурамч амьдрал (103.57.92.185)
    арчаагүй юмаа юу юуг нь мэдэхгүй байж хэлж чадахгүй зориггүй хогын байдал гаргачаад араар хуурч гүйх ямар хэрэг байнаа эр хүнийг мэднэ2 гэчээд хуурч гүйж кайф авлаа юу
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.191.34)
    Эр хүн бүх зүйл дээр төгс байх шаардлагатай төгс байж чадахгүй бол төгс эхнэр гэж үгүй гэсэн үг үү
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.113)
    Zuv ehnereee hairlaj halamjilj bai
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • MNG.m70 (112.72.11.116)
    undesnii ontslog tuhain asuudald ulamjlalt hadlag ymar bsniig sudlaj uzeh heregtei hun hogjij bna gehdee gadaad ornii setguuliin orchuulguud yu l bol ger buliin sain setgel zuichid ih heregtei bgad bh shig bgn ehenh zuild erchuud buruutaad bh shig bgn erchuudee oorsdiigoo sain hogjuuleerei ohid busguichuud ih dogshin duraaraa erh choloo gej ih yrih bolj jenderiin talaar l mongol busgui hun ymar bhiin gedgiin jishee bolson humuus ih bnashuu hatan uhaantai busguichuud bnaa bna er ni ih zugaa tsengel eree tseergui bdl niigmiig ih l urin duudsan zuil medeelliin heregsluudeer bnaa mongol hun bol ih unench tsustai uls ymshuudee araar tabih huurah uzegdel bol ooriigoo her humuunjij bgaag shalgah shalgalt ihenh tohioldold medegdeegui gej bodson ch uhamsartai hunii hubid bol setgel zuin ooriin unelemj muudaj bgn hun bol ooriigoo hamgaas ih sonirhoj bh heregtei dotood setgedee odoo bol hunii dotorhiig ih sonirhoj boljdee
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.20.107)
    Zarim neg soylgui amitad ni emegtei huniig ynhan ene ter gej duudah erhtei gej boddiin bhda uursduu henes tursiin iim ymnuud l emegtei hunii setgel sharhaluuldag ter ni emegtei hunii munhag uildel boldog bolvuu
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Zul. (27.123.214.122)
    Eh hunes turchud ynhnar duudah umaa.emegtei hungvi bj chadah um shig huuhen er toodoggvi boob ni bosdoggvi umnuud tenegteh umaa hahA.yaj ch bodson nuhurteigee bh shn shde neelttei.vneher shn sex.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • h.b.i-3 (150.129.141.142)
    та нар ухаалаг байлдаа
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин (27.123.214.119)
    Нөхөрт маань сайхан зан ааш байхгүй үргэлж уурлаж, загнаж бас гэрийн ажил хийнэ гэж байхгүй. Тэр архи уудаггүй боловч үргэлж өөрийгө зугаацуулна. Гэрт байвал юу ч хийхгүй. Үнэхээр уйтгартай байнга өвчин ярина.Өөрийгөө бөөцийлүүлж халамжлуулахаас өөр юм мэдэхгүй.Биайлд очоод харахад эхнэртэйгээ сайхан харьцаж сайхан зан ааш зантай хүнийг хараад энэ айлын эхнэр ямар сайхан бнаа гэж өөрийн эрхгүй боддог.
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      nuhurteigu yaj haritsaj bgaagaas shaltgaalaj zan aash tiim l bolno chi uuruu haritsaan deeree dvgnelt xii ta 2 anh tiim bgaagvi l bizde nuhruu hairlaj chdahgvi sarda neg dotno haritsaatai ger buluud l yg iim l bdg ym shde asuudal chin sex bn gj l zuwluy
      2014 оны 02 сарын 07
    • сайн уу
      хэдий өөр айлын эхнэрт атаархаж байгаа ч гэсэн яасан ч араар нь битгий тавиарай гуйж байна. харин нөхөртөө хааяа ч гэсэн хэлээд гомдоллож бай ганцаараа битгиы шанал бүх зүйл сайхан болноо
      2014 оны 02 сарын 07
  • Батжарг***** (202.170.65.50)
    Хэцүү хэцүү. Хүн бүр л өөр амт мэдрэмжийг хүсдэг. Нэгнийгээ өөр хүн харахгүй байлгаад л байдаг халамж, энхрийлэлтэй хүн гэж байхгүй. Тиймээс эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр хуурахыг хүсдэг
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • bat (208.54.39.157)
    Yanhanuud
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • brest (178.122.247.220)
    Anhaaral.halamj emegteichuudedheregtei.Mongond bur teneg boldog yum.
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • Z (85.176.18.61)
    Emegteidee mongo sain ogch bai!
    2013 оны 03 сарын 10 | Хариулах
  • (108.246.210.103)
    hyn chini ugaasaa soniuch amitan aliv bygdiig turshih hyseltei yzej baij meddeg saltaa bas tolgoin ygend orohgyi hetsyy ldee
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Мэдэхгүй юмаа би хамгийн эхэнд гэр бүл үр хүүхдээ тавьдаг амьдралын нарийн ширийн зүйлүүдийг өөрөө зохицуулдаг нөхрөөсөө илүү ажиллаж их ядардаг ч би гомдолдоггүй гэр орноо цэвэр тохилог байлгахын төлөө ядарсан ч тэвчээд цэвэрлэдэг харин нөхөр маань өдөр 1 цагаас хойш үргэлж амарахаар гэр лүү гээ явдаг би нөхөрийнхөө төлөө бүгдийг хийдэг мөн сексийн үед адил гэвч нөхөр маань намайг хэзээч үнэлдэггүй намайг хүмүүс хөөрхөн хүүхэн шүү гэдэг харин нөхөр үргэлж чиний тэр чинь муухай энэ тэр гээд өдөр бүр намайг муучилах юм Би сүүлийн үед маш их сэтгэлээр унаж байгаа хүүхдүүдэдээ ч ээждээ эгчдээ ах дүүдээ найз нөхөд ажилчидад маань намайг муулдаг намайг уурлахаар тоглоом даахгүй гэдэг би 40 хүрч байгаа жин 58 өндөр 156см би өөрийгөө аятайхан хүүхэн гэж боддог нөхрийнхөө тухай хэнч хэзээч яриад бдаггүй би түүний тухай сайн сайханаар ярьдаг надад үнэн сэтгэлээ ээ зөвлөөч
      2013 оны 03 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    9 цаг 16 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    9 цаг 28 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    9 цаг 31 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    9 цаг 41 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    10 цаг 26 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    10 цаг 43 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    11 цаг 22 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    11 цаг 26 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    12 цаг 23 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    13 цаг 7 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    13 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    13 цаг 47 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    13 цаг 53 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    14 цаг 43 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    15 цаг 0 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    15 цаг 29 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    16 цаг 0 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    16 цаг 24 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    16 цаг 30 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК