зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Энэ оноос Монгол Улс нефть экспортлогч орон болно

2013-3-09
0
ЖИРГЭХ
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс орон нутаг дахь томилолтынхоо хоёр дахь өдөр /2013.03.07/ Дорнод аймгийн төвд ажиллалаа.
      энхболдУИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс орон нутаг дахь томилолтынхоо хоёр дахь өдөр /2013.03.07/ Дорнод аймгийн төвд ажиллалаа.

      УИХ-ын даргыг төв талбайдаа хүндэт харуул жагсан угтаж авсны дараа аймгийн удирдлагууд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажил, өвөлжилт хаваржилтын байдлаа танилцуулсан юм. Тус аймгийн 2013 оны орон нутгийн төсвийн нийт орлого 50 тэрбум төгрөг агаад үүний 11,1 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн болон төсвийн хөрөнгө оруулалтад, 7 тэрбумыг халамжийн сангаас олгох зардалд, 23,9 тэрбумыг нь тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор  санхүүжигдэх төсөвт байгууллагуудын санхүүжилтэд, 8 тэрбумыг төсөвт байгууллагуудын урсгал зардал болон орон нутгийн нөөцийн сан, байгаль хамгаалах сангийн зардалд тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн энэ онд тус аймагт 41,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн гэдгээ аймгийн Засаг даргын орлогч П.Хишигтогтох танилцууллаа.

        Одоогоор аймгийн бүх суманд 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаагаас Халх гол суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 30 удаа цас орсны улмаас зудын байдалтай байгаа аж. Ялангуяа тус сумын 195 малчин өрхийн дийлэнх нь амьдардаг Ялалт багийнхан хамгийн хүнд байдалд байгаа учраас аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч улсын нөөцөөс авсан 2000 боодол өвс, 40 тонн хорголжин тэжээл, хоёр тонн гурилыг тус сумын малчдад тусламж болгож хүргүүлээд байгааг аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга А.Энхтүвшин ярилаа.

     Халх гол сум өнгөрсөн оны сүүлчээр 63724 мал тоолуулснаас одоогийн байдлаар 4600 орчим мал хорогдсон байна. Ялангуяа нийт үхрийнх нь талаас илүү хувь нь зуднаар хорогджээ. Уг нь малчид боломжийнхоо хэрээр өвс, тэжээлээ базаасан ч намар гарсан хээрийн түймрийн улмаас сумын мал сүргийн гол бэлчээр болсон талбайн 90 хувь нь юу ч үгүй шатсанаас орсон цас шуурч хунгарласан нь өвөлжилт хаваржилтад ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.

     “Удахгүй мал төллөж эхлэхээр эцэж, ядарсан хээлтэй мал хорогдох эрсдэл их байна. Бид Засгийн газар, Улсын онцгой комисст хэд хэдэн удаа хандсан. Өөрсдийн чадахын хэрээр боломжтой бүх арга хэмжээг авч байна” гэдгээ А.Энхтүвшин дарга нэмж хэлэв. Хавар болж, дулааны улирал хаяанд ирж байгаа тул аймгийн удирдлагууд үхсэн малын сэг, зэмийг булж, халдваргүйжүүлэн ариутгах ажлыг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

      Дорнод аймагт одоогоор газрын тосны дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн том нь “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Гэвч тус компани аймгийн төсөвт дорвитой нэмэр болж чадахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг төлжээ. УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцах юм. “Тус компани энэ жилээс түүхий нефтиэ экспортлох бөгөөд үүнийг дагаад хоёр хөрштэй хэлэлцэх нефтийн бодлого өөрчлөгдөнө. Энэ оноос эхлэн Монгол Улс нефть экспортлогч орон болж байгаа” гэдгийг  УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр дуулгав.

      Тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг зарцуулах журамгүйгээс бүтээн байгуулалтын зарим ажил удаашралтай байгаа аж. Түүнчлэн уул уурхай, газрын тосны олборлох компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор 100 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг яаралтай барьж эхлэх шаардлагатай байгаа юм байна. Хэрэв хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл ийм станцыг гурван жилийн дотор барих боломжтойг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн захирал Ч.Чинбат УИХ-ын даргад танилцуулсан юм. Одоогоор тус компанийн 30 мВт-ын цахилгаан станц Сүхбаатар аймгийн 11, Дорнодын 11 сумыг эрчим хүч, дулаанаар хангаж, хүчин чадлынхаа 70 хувийг ашиглан ажиллаж байгаа ажээ.

   УИХ-ын дарга З.Энхболд тус аймаг дахь Зүүн бүсийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Зүүн бүсийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа нэлээд үр дүнтэй явагдаж байгаа аж. Уул уурхай, хөдөө аж ахуй, төмөр зам, газрын тосны олборлолт, зам барилга гэсэн таван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй тус төвийг төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдаж байгаа сайхан мэдээг УИХ-ын даргад дуулгав. Учир нь мэргэжилтэй ажилчдыг таамгаар бус, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт харилцаж, тэдний эрэлтэд тулгуурлан бэлтгэх бодлого барьж буйгаа тус төвийн захирал Д.Энхжаргал ярилаа. Дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэх гээд хятад хэлээр хэвлэгдсэн сурах бичиг бариад зогсож байснаа бодоход сургалтын материаллаг бааз, туршлага сайтай болсныг нь УИХ-ын дарга үнэлж байв. Харин төгсөж буй мэргэжилтнүүдэд зэрэг олгох, цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг нэгдсэн бодлогоор хангах шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн тус сургуулиас олон улсын сайн дурын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа мөөгний тариалалтыг дэмжиж, цаашид жижиг, дунд үйлдвэрийн бизнес болгох бололцоотойг зөвлөж байв.

     Одоогоос арван жилийн өмнө манай улсын хэмжээнд Бүсийн оношлогооны дөрвөн төв байгуулсны нэг нь Дорнод аймагт байдаг. Тус төвд 2005 онд Европын Холбооны 4.7 сая еврогийн төсөл хэрэгжсэнээр өдгөө компьютер томограф, эхо, рентген, гимодезийн гээд оношлогооны орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжтэй болжээ. Ингэснээр тус аймгийн иргэд оношлогоо хийлгэхээр заавал нийслэлийг зорих шаардлагагүй болсон байна. Түүнчлэн дурангийн хагалгаа, бөөрний дутагдлын эмчилгээг хүртэл эндээ хийж байгаа, эмч нар нь ч гадаад, дотоодод мэргэжил, ур чадвараа дээшлүүлжээ. Харин хүний нөөц, тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмч дутмаг, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Долгор хэллээ.

     УИХ-ын дарга мөн өдрийн орой аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж шийдвэрлэсэн хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийн талаар мэдээлж, иргэд сонгогчидтой санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харидлцах хэлтсээс мэдээлэв.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • de (183.81.171.83)
    uildver mongold barih ni nileen heden erhemuuded ashigui bgaa ni todorhoi
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (202.61.97.101)
    Дорнодоос гаргаж байгаа нефть экспорт биш байсан болж таарч байна уу? Монголд ашиггүй болох нь ярианаас мэдэгдээд бх юм даа. Юуны барьцаанд тавиад туучихсанэд юм болдоо. Ард түмнээсээ нуух учир юунд бна вэ?
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • Baysaa (122.201.18.188)
    Ehleed dotoodoo 100 huvi hangachaad daraa ni ingej eliireeesei.muu sain yumnuudad benzinii une he"d bh ni hamaagui l dee ugaasaa
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • Байгалийн баялгаа хайрла? (203.194.115.88)
    Энэ олон тэр бумыг ийш тийш нь хэрэглэж байна гээд шат шатанд нь идэж дуусгхын оронд, энэ олон тэр бумаараа түүхий нефьтыг шууд боловсруулах үйлдвэр баривал зүгээр л юм сан? Томчуулаа та бүхэн энэ боловсруулах үйлдвэрийг баричихвал өшөөл их орлого олон шдээ,
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • (188.134.41.30)
    ehleed oorsdoo benzintei bolyooo
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    4 цаг 49 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    5 цаг 4 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    5 цаг 8 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    5 цаг 20 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    5 цаг 59 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    6 цаг 1 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    23 цаг 58 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК